боолт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Боох үйлийн нэр; юм ороож, нийлүүлэн зангидаж боох, баглах оосор, бөс, олс зэрэг зүйл
- 2.Юмыг гадуур нь бүрхэх, цуглуулж боосон зүйл
- 1.техникТолгой бүхий эр эрэг, эм эрэг, жийргэвч
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгbolt
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | боолт |
|---|---|
| Харьяалахын тийн | боолтын |
| Заахын тийн | боолтыг |
| Өгөх орших тийн | боолтод |
| Гарахын тийн | боолтоос |
| Үйлдэхийн тийн | боолтоор |
| Хамтрахын тийн | боолттой |
| Чиглэхийн тийн | боолт руу |
| Олон тоо | боолтууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
салны боолт — сал боох зүйл
шархны боолт — шарх дарж боох бөс
эмчилгээний боолт — эмчилгээний зориулалттай дарж баглах бөс
гэзэгний боолт — гэзэгний чимэг
толгойн боолт — эхнэр хүний толгойн чимэг
дугуйны боолт — дугуйны эрэг шураг
Хоршоо үг
боолт боолторго — уяа оосор
боолт хорио — саад хорио
боолт зүүсгэл — үсний чимэг зүүлт
эрэг боолт — эр, эм эрэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.