бороо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Агаарын тунадасын ууршин унасан усан дуслууд
- 1.Хугарсан гэмтсэн ясанд тогтох булцуу бэрсүү
- 2.Хулуу хуянгаас болж болцойх өвчин.
- 1.Зангираа, зангирсан хэсэг
- 1.Шинэ жилийн сүлд мод чимэх саа, гоёл чимэг.
- 1.сумны бороо (сумны ясан болцуу).
Англи утга
- нэр үгrain
- нэр үгfibrocartilage callus
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бороо |
|---|---|
| Харьяалахын тийн | борооныW |
| Заахын тийн | бороогW |
| Өгөх орших тийн | бороондW |
| Гарахын тийн | борооноосW |
| Үйлдэхийн тийн | бороогоорW |
| Хамтрахын тийн | бороотойW |
| Чиглэхийн тийн | бороо руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аадар бороо — их устай бороо
азарган бороо — усархаг ширүүн бороо
нартай бороо — нарны гэрэл хөндлөнгөөс тусч байх үеийн бороо
бороо шиврэх — хур бороо зөөлөн орох
бороо тогтох — бэрсүү тогтох
сампингийн бороо — дээлийн сампин товчны зангидсан товгор
Хэлц үг
борооны дараах мөөг шиг — ямар нэгэн зүйл богино хугацаанд хэтэрхий олон болох
өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх — а.хэрэг явдал нэгэнт өнгөрсөн хойно дэмий сүржигнэх; б.хэрэг явдлын болж байгаа ид үед нь зохистой арга хэмжээ авахгүй хожимдох
салхи борооны явдал — садар самуун явдал
борооны хонь шиг — улбагар, сул дорой
Лам захтай уранхай улаан хүрэн дээлтэй банди сүрхий ядарч, даарсан бололтой элгээ тэврэн гэлдэрч явлаа. Хамар нь борооны хонь шиг шуухитнан яваа энэ хүү бол бидний танил Бат байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
борооны хэрэг — эр эмийн ажил
Тийнхүү Жалцан охин хоёр дотор дотроо үүлний шатыг дамжин, сарны оронд очин борооны хэргийг гүйцэтгэх хэмээн хүсэн хүссэн боловч арга буюу танилцаагүй нүүр учран ярилцаагүй хоёр дэмий л нэгэн зэрэг нууц нүдээр давдан харалцаж хоромхон зуур идээлэн дуусаад тус тусын замаар өөр өөрийн гэрийн зүг явах болов (М.Ядамсүрэн, Залуу хос).
бороотой ч болзоондоо — за гэвэл ёогүй гэсэн санаа
Би амлачихсан юм аа. Туслалгүй болохгүй. Бороотой ч болзоондоо гээд явсандаг.
↑ өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх
↑ үүлэн борооны явдал
↑ салхи борооны явдал
Бороо ахадвал үер
Бор ахадвал өвчин
Бороо ахадвал үер буудаг
Бодлого арвидвал нойр хулждаг
Бороо орсон газар шүүдэртэй
Бордоо хийсэн газар шимтэй
Бороо тогтох
Бойр хатах
Бороо хур цагтаа орвол бэлчээр дүүрэн
Бодсон явдал цагтаа болбол сэтгэл дүүрэн
Бороо хур элбэг бол гандахгүй
Бодол ухаан мэргэн бол буруудахгүй
Буруу явбал торох
Бороо орвол норох
Бусдын нөмөргөөр
Бороо халхлах
Зүйр цэцэн үг
Борооны өмнө шороо
Боохойн өмнө хэрээ
Хоршоо үг
бороо мөндөр — жижиг мөсөн тунадастай хур
хур/хур бороо — агаарын тунадас
бороо цас — халуун, хүйтний улиралд газарт буух агаарын тунадас
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠪᠣᠷᠣᠭᠠ (boroɣ-a), from Middle Mongol [Term?], from Proto-Mongolic *boru-γan.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.