буг
Тайлбар
- 1.Үхсэний хойно хүний сүнс тонилж эс чадвал буг болдог хэмээн хэлэлцдэг; үхээр
- 2.Тээр тойв, ад үзэгдэх юм
- 1.Арьс махны завсар бугшсан битүү яр.
- 1.буг эрдэнэ эрдэс. (нэгэн зүйл эрдэнийн чулуу).
Нийлмэл үг
буг босох — үхээр босох
буг дарах — үхээрийг дарах
буг шүглэх — ад зэтгэр хоргодох
Хэлц үг
гэрийн буг болох — ажил төрөл хийхгүй, гэрээс үл гарах
буг болох — тээр дараа болох
Зарим төрийн түшмэл тэтгэвэртээ гарч, залуучуудад зайгаа тавихын оронд одоо ч буг болсоор байна.
↑ бурхангүй газрын буг галзуурах
↑ гэрийн буг болох
Буг бодлоор
Сэжиг сэтгэлээр
Бурхан арвидвал мөргөж амжихгүй
Буг арвидвал дарж амжихгүй
Бурхангүй газар
Буг байдаггүй
Буян заяа гэгч номхруулах арга
Буг чөтгөр гэгч мунхруулах эм
Зүйр цэцэн үг
Буг бодлоор
Сэжиг сэтгэлээр
Хоршоо үг
буг ороолон — буг чөтгөр
буг чөтгөр — сүг сүнс, юмыг далдуур хорлох чадалтай гэх хий хоосон юм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.