бул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тэрэгний голыг тойрон эргэх, мод төмрөөр хийсэн хөндий булцуу, дугуйн төвийн бүдүүн хэсэг
- 2.Эсгийг чирэхэд голын хоёр үзүүрт угладаг суран оосор бүхий нүхтэй мод;
- 3.шилжсэн утгаАсар их тээр саад
- 4.Дугуй тэрэг.
- 1.Овоолон цогцолсон жижигхэн бухал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бул |
|---|---|
| Харьяалахын тийн | булны |
| Заахын тийн | булыг |
| Өгөх орших тийн | булд |
| Гарахын тийн | булнаас |
| Үйлдэхийн тийн | булаар |
| Хамтрахын тийн | бултай |
| Чиглэхийн тийн | бул луу |
| Олон тоо | булнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэрэгний бул — модон ба төмөр тэрэгний дугуйн хигээс шаах төвийн булцуут хэсэг
индүү бул — зам засах техник
бул чулуу — а.моголцог янзтай том ургаа хад чулуу; б.шилж. хүнд, дааж давахад бэрх саад бэрхшээл
бул барих — бухал овоолох
нэг бул өвс — нэг татах бухал өвс
Хэлц үг
Булаг ч эзэнтэй
Бул хар чулуу ч эзэнтэй
Зүйр цэцэн үг
Булаар жанчихад инээж
Булгаар зүлгэхэд уйлах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.