булуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дунд чөмөгний ясны бүдүүн үзүүр
- 2.Бие болон юмын дээр гарсан болцгор, бумбагар юм
- 3.шилжсэн утгаБалаг, тээр, төвөг
- 4.Хүний бие хавдах, хөөнгөтөх.
- 1.булуу цагаан амьт. (Мөрөгийнхөн овгийн, мөрөг төрлийн нэгэн зүйл агнуурын загас, Онон, Хэрлэн гол, Буйр нуурт оршино).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | булуу |
|---|---|
| Харьяалахын тийн | булууны |
| Заахын тийн | булууг |
| Өгөх орших тийн | булуунд |
| Гарахын тийн | булуунаас |
| Үйлдэхийн тийн | булуугаар |
| Хамтрахын тийн | булуутай |
| Чиглэхийн тийн | булуу руу |
| Олон тоо | булуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
чөмөгний булуу — чөмөгний ясны бүдүүн хэсэг
модны булуу — модны ур
булуу болох — булцруу үүсэх
Хэлц үг
булуу халах — а.хийж байгаа зүйлдээ улайрах, шамдах, ид ажиллаж эхлэх; б.согтож ирэх, нэлээд согтох
толгойдоо булуу хураах — өөртөө гай тарих, гай дуудах
↑ толгойдоо булуу хураах
↑ шүдгүй нохой булуу хураах
Ботготой тэмээ залгивч
Булуу ч үгүй багалзуур
Илүү санаж
Булуу хэмлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.