бурам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нишингэ, чихэрлэгийн зүйл, ногоо зэргээс боловсруулж гаргасан бор улаан, хар шар зэрэг өнгөтэй чихэрлэг амттай идээ
- 1.ургамалЗүрх, ходоод, бөөр, олгойн хий болон нойр хулжих, шил хөших зэргийг анагаадаг өвс.
- 1.Нурам.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бурам |
|---|---|
| Харьяалахын тийн | бурмын |
| Заахын тийн | бурмыг |
| Өгөх орших тийн | бурамд |
| Гарахын тийн | бурмаас |
| Үйлдэхийн тийн | бурмаар |
| Хамтрахын тийн | бурамтай |
| Чиглэхийн тийн | бурам руу |
| Олон тоо | бурмууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бор бурам — хүрэн өнгийн чихэр
татмал бурам — гурил тостой чанасан бурам
хаш бурам — хатаасан элжгэн чихний гадна тогтсон чихэрлэг өнгөр
Хэлц үг
Бурам амттай боловч
Үргэлж идэж болдоггүй
Бурам хэдий амттай боловч
Будааны оронд идэж болохгүй
Зүйр цэцэн үг
Бурмаар тэжээхээр урмаар тэжээ
Хоршоо үг
бурам жимс — чихэр бурам болон жимс жимсгэнэ
бал бурам — чихэрлэг, амтат идээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.