буруулах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зайлсхийх
- 2.Зүг чигээ өөрчлөн явах, зугтах, оргон зайлах
- 3.Хүнд танигдахгүй болох
- 4.Нуух, дарах.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | буруулах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | буруулна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | бурууллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | буруулав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | буруулжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | буруулсан |
| Хэвшсэн нэр (-даг) | буруулдаг |
| Холбох нөхцөл (-ж) | буруулж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | буруулаад |
| Болзох нөхцөл (-вал) | буруулбал |
| Хүсэх (-маар) | буруулмаар |
| Захирах (-аарай) | буруулаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | буруулахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
нүдээ буруулах — өөр тийш харах
нүүрээ буруулах — а.хүний өөдөөс эгцлэн харж эс чадах; б.шилж. зангаа хувиргах
мөрөө буруулах — замаа өөрчлөх, явж байснаасаа өөр замаар явах
зүсээ буруулах — нүүр царай, хувцас хунараа өөрчлөх
нэрээ буруулах — овог нэрээ өөрчлөх
Хэлц үг
↑зүсээ буруулах
↑ мөрөө буруулах
↑ нүд буруулах
↑ нүүрээ буруулах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.