бус
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Биш, үгүй гэсэн утга илтгэх үгүйсгэх сул үг
- 2.Өөр, нөгөө, ондоо, харь
- 3.Худал, буруу
Нийлмэл үг
хол бус — хол биш
хууль бус — хуульд харш, хуульгүй
цаг бус — цагаас эрт
цаг бусын аюул — гэнэт тохиолдох аюул
бус улс — харь улс
ер бус — а.ондоо; б.жигтэй
үнэн бус — худал
тодорхой бус байдал — бүдэг бадаг, хоёрдмол утгатай
Хоршоо үг
бас бус — өөр бусад
Товчилсон үг
АББ — Албан Бус Боловсрол
АБС — Албан Бус Сургалт
АТББ — Ашгийн Төлөө Бус Байгууллага
ББСБ — Банк Бус Санхүүгийн Байгууллага
ББХ — Бүрэн Бус Хариуцлагатай
ББХК — Бүрэн Бус Хариуцлагатай Компани
ББХХ — Бүрэн Бус Хариуцлагатай Хоршоо
ЕБББДС — Ерөнхий Боловсролын Бүрэн Бус Дунд Сургууль
ЗГББ — Засгийн Газрын Бус Байгууллага
МБҮ — Материаллаг Бус Үйлдвэрлэл
МЭТББ — Монголын Эмэгтэйчүүдийн Төрийн Бус Байгууллага
МЭТББЭ — Монголын Эмэгтэйчүүдийн Төрийн Бус Байгууллагын Эвлэл
НББ — Намын Бус Байгууллага
ТББ — Төрийн Бус Байгууллага
ТББТ — Төслийн Бус Буцалтгүй Тусламж
ТБӨИДС — Төрийн Бус Өмчийн Их Дээд Сургууль
ХБӨ — Халдварт Бус Өвчин
ШБӨХЗГ — Шударга Бус Өрсөлдөөнийг Хянан Зохицуулах Газар
ЭТББ — Эмэгтэйчүүдийн Төрийн Бус Байгууллага
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.