бууц
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нутаглаж, буудаллаж байсан газар, гэр хотын ором
- 2.Нутаглаж байсан газарт тогтсон малын өтөг баас
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бууц |
|---|---|
| Харьяалахын тийн | бууцны |
| Заахын тийн | бууцыг |
| Өгөх орших тийн | бууцанд |
| Гарахын тийн | бууцнаас |
| Үйлдэхийн тийн | бууцаар |
| Хамтрахын тийн | бууцтай |
| Чиглэхийн тийн | бууц руу |
| Олон тоо | бууцнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
айлын бууц — айл нүүсний ором
аянчны бууц — аянчны хоносон газар
өвөлжөөний бууц — өвөлжөөний өтөг
өгөршсөн бууц — удсан бууц
Хоршоо үг
бууц буурь — нутаг бууц
бууц отог — нутаг отог
нутаг бууц — амьдран суух газар
бууц хөрзөн — малын өтөг баас болон түүний дагтаршиж хатуу болсон нь
бууц шивх — малын дагширч хатсан өтөг бүхий хэвтэш
өтөг бууц — а.хотонд хуримтлагдсан баас, аргал хорголын хэмхдэг; б.аргал хорголын хэмхдэгтэй айлын буурь, нутаглаж байсан газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.