бух
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Агтлаагүй эр үхэр
- 2.шилжсэн утгаБөх, хүчтэй, бузгай том
- 1.цэрэгЦэргийн ангийн бүлэг; цэрэг дайны төхөөрөмж.
- 1.хөх бух амьт. (бор шувууны багийн бидэртэй жижиг шувуу).
- 1.хуучирсанТариан талбайг урсгал устай холбосон шуудуу.
Англи утга
- нэр үгbull (an uncastrated male bovine)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бух |
|---|---|
| Харьяалахын тийн | бухын |
| Заахын тийн | бухыг |
| Өгөх орших тийн | бухад |
| Гарахын тийн | бухаас |
| Үйлдэхийн тийн | бухаар |
| Хамтрахын тийн | бухтай |
| Чиглэхийн тийн | бух руу |
| Олон тоо | бухууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бух тавих — а.эр бярууг хөнгөлөхгүйгээр үлдээж эцэг мал болгох; б.бух хээлтүүлгэд оруулах
бух хэрэх — бух мөргөлдөхөөр уухилан шороо цацалж хүзүүгээ гүдийлгэн хялайн харалцаж зогсох
бухан бяруу — хоёр настай агтлаагүй эр үхэр
бух ноололдоон — тогл. - хоёр талаас шалбуур өмссөн бөх гарч, сарлагийн бух хөдөлгөөнөөр барилдах газарт очоод, халз тулан ноцолдож, далыг шороодсон нь дийлдэг нэг төрлийн барилдаан, чөлөөт бөхийн эртний хэлбэр гэж үздэг
бух тэрэг — галт тэрэгний хөдөлгүүр
Хэлц үг
бухын дуулга — бухын дагзны зузаан шир арьс
дөргүй бух — зөрүүд гөжүүд зан; учир мэдэхгүй мугуйдлан зүтгэдэг хүн
уулын буга үзээд унасан бухаа орхих — юманд хэт их санаархаж, хуучнаа умартах
бяруу болоогүй байж бухын баасаар баах — юу юуны туханд хүрээгүй байж их зан гаргах, аавын цээж гаргах
бухын доодхыг харж, үнэг турж үхэх — их юм мөрөөдөж, хоосон хоцрох
бухан хүзүү — гөжүүд бурангуй этгээд
Зөрүүд зан нь хөдлөөд буруу хараад хэвтчихдэг бухан хүзүү байгаа юм. Эхлээд учир начрыг нь ойлгуулаад эвээр гуйгаад үзээрэй.
бухан хүзүү заах — а.гөжүүдлэх, буранхайлах, мэлзэх, луйвардах зэргийн
Бухан хүзүү заагаад үгүй мэдэхгүй гээд л булзаад суучихсан. б.баян элбэг хөрөнгөнд эрдэж ихээр зарах
буханд ачсан ачаа шиг, буруу ишилсэн сүх шиг — зөрүүд
Хэдэн удаа гуйгаад цусаар уйлсан ч хөдөлдөггүй, буханд ачсан ачаа шиг буруу ишилсэн сүх шиг зөрүүд бурангуй этгээд юм гэнэ.
бухандаа мөргүүлэх — муугаа үзэх, аюул гамшигт учрах
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр эцэс сүүлдээ бухандаа мөргүүлээд толгойгоо шаагаад сууна чинээ санасангүй.
бухын хамрыг нударгаар нүхлэх — а.бүтэшгүй зүйл
Саальчид маань цөмийг нь хуваагаад авчихсан ийм үед дахин хуваарилалт хийнэ гэдэг бухын хамрыг нударгаар нүхлэнэ гэсэн үг (Цог сэтгүүл). б.хүнийг хэрэгт далдуур түлхэн унагах
↑ бяруу болоогүй байж бухын баасаар баах
↑ дөргүй бух
↑ уулын буга үзээд унасан бухаа орхих
↑ хэрсэн бух шиг
Буга албал баярлана
Бух үхвэл гомдоно
Бух гэтэл бяруу
Хөгшин гэтэл залуу
Бух дагаж
Бяруу өвсөнд хүрнэ
Бух өтлөвч бяруундаа зөв
Чоно өтлөвч ишгэндээ зөв
Бух өтөлбөл өлөнд
Буур өтөлвөл эрээнд
Бух сүргийн манлай
Буурал гэрийн манлай
Бух сүргийн хагастай тэнцэнэ
Буурал бүлийн ихэнхтэй тэнцэнэ
Бух тавибал нэг бяруу сүйднэ
Бошго тавибал нэг хөвгүүн сүйднэ
Бух тавибал нэг үхэр сүйднэ
Лам тавибал нэг хүүхэд сүйднэ
Бух тавибал үхрийн орз
Лам тавибал хүний гарз
Бух тавихдаа шинж
Буурцаг тарихдаа шил
Бух уух шар ус байхгүй атал
Бяруу уух шар ус хаанаас байх вэ
Бух хөгширвөл бярууны доог
Хүн хөгширвөл хүүхдийн доог
- … болон өөр 20
Зүйр цэцэн үг
Буурнаас айсан тайлаг
Буханд мөргүүлсэн бяруу
Бухыг барьж болно
Бодлыг барьж болохгүй
Үгийн гарал
# From Proto-Mongolic *buka, compare Buryat буха (buxa), Kalmyk бух (bux). # A borrowing from Proto-Turkic *buka. Compare Old Turkic 𐰉𐰆𐰸𐰀 (buqa, “bull”), Turkish boğa. Possibly related to буга (buga, “stag”)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.