бэлэн
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шууд хэрэглэж болохоор, гар дор байгаа юм
- 2.Урьдчилан бэлдсэн, зэхсэн байдал
- 1.Уулга, балан.
Англи утга
- тэмдэг нэрready, at hand; prepared
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бэлэн |
|---|---|
| Харьяалахын тийн | бэлэнгийн |
| Заахын тийн | бэлнийг |
| Өгөх орших тийн | бэлэнд |
| Гарахын тийн | бэлнээс |
| Үйлдэхийн тийн | бэлнээр |
| Хамтрахын тийн | бэлэнтэй |
| Чиглэхийн тийн | бэлэн рүү |
| Олон тоо | бэлэнгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэлэн мөнгө — гарт бэлэн байгаа мөнгө
бэлэн хувцас — өмсөхөд бэлдсэн хувцас
бэлэн байх — бэлхэн байлгах, зайлшгүй байх
Хэлц үг
бэлэн амтай — юмыг биелүүлнэ, бүтээнэ гэж амламтгай
бэлэн үгтэй — ярьж маргахад мэргээ цэцэн
бэлэн тоолох бэлгүй — ядуу, ядуу зүдүү
Морь худалдаж авъя гэхэд бэлэн тоолох бэлгүй болохоор юу ч гэсэн энд хэд хонож хүнтэй уулзан арга зай хайхаас өөр зам байсангүй (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
бэлэн хоол идэх — завших, шамших
Өөрийн хийсэн бүтээсэн ажил гэж байхгүй. Хүний хийсэн зүйлийг дандаа завшина. Бэлэн хоол идээд ам ташчихсан нөхөр байна аа.
Бэлэн (бэлэнд) юманд ухасхийнэ
Бэрх юманд (бэрхэд гэдэс) ухарсхийнэ
Бэлэн будаа амтгүй
Бэлэн эм саналгүй
Бэлэн будаа буцалж байвч шартай
Бэргэн хүн инээж байвч хартай
Бэлэн будаа идэж
Үхсэн тэмээ хариулах
Бэлэн будаа шартай
Бэргэн хүн хартай
Бэлэн дөшин дээр төмөр давтаж
Бэлэн юман дээр дур мэднэ
Бэлэн үг цээжинд байдаг
Билүү чулуу ууланд байдаг
Бэлэн үгээр бардам
Биетэй ажлаар шалдан
Бэлэн хоолонд эзэн болж
Бэлэвсэн эхнэрт залуу болсон
Бээвий эмийн
Бэлэн шалтаг
Зүйр цэцэн үг
Бэлэнд ухасхийж
Бэрхэд ухарсхийх
Бэлэн үг цээжинд
Билүү чулуу ууланд
Хоршоо үг
бэлэн зэлэн — аль хэдийн бэлдсэн, бэлхэн
бэлэн зэхээ — бэлтгэж базаасан төхөөрсөн байдал
Товчилсон үг
ББ — Бэлэн Байдал
БББ — Байлдааны Бэлэн Байдал
ББХ — Бэлэн Барааны Худалдаа
БОББ — Байлдааны Онцгой Бэлэн Байдал
БӨББ — Байлдааны Өндөржүүлсэн Бэлэн Байдал
ӨББ — Өндөржүүлсэн Бэлэн Байдал
Үгийн гарал
From Proto-Mongolic *belen, compare Dongxiang belien.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.