бялзуухай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанЖижигхэн шувууны нийт нэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бялзуухай |
|---|---|
| Харьяалахын тийн | бялзуухайн |
| Заахын тийн | бялзуухайг |
| Өгөх орших тийн | бялзуухайд |
| Гарахын тийн | бялзуухайгаас |
| Үйлдэхийн тийн | бялзуухайгаар |
| Хамтрахын тийн | бялзуухайтай |
| Чиглэхийн тийн | бялзуухай руу |
| Олон тоо | бялзуухайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бялзуухай жиргэх — бялзуухай дуугарах
бялзуухай исгэрэх — бялзуухай уртаар жиргэх
бялзуухай татах өөш — бялзуухай барих хэрэгсэл
бялзуухай малгай — бялзуухайн толгойн адил хийсэн шанхат малгай
бидэрт бялзуухай — амьт. - хошуу урт, их, аньсагын дээд талд нэг зурвас цагаан чандартай, биеийн чандар хар, цагаан холилдсон эрээн алаг шувуу
хээрийн охил бялзуухай — амьт. - Европ, Азид тархмал үүрээ газар засдаг нүүдлийн шувуу
шүр бялзуухай — амьт. - далан хэлт чогчиготой адил, толгойдоо цэцэгтэй, биеийн чандар хар, хэрэлдэх зантай нэг зүйл шувуу
Хэлц үг
бялзуухайн зүрхтэй — аймхай, хулчгар
Бялзуухай хэдий дэрвэсэн ч хол нисэж чадахгүй
Бялзуухай хэдий дэрвэсэн ч
Бөжинхий хэдий үсэрсэн ч
Зүйр цэцэн үг
Шүр бялзуухай амьт. (далан хэлт чогчиготой адил
Толгойдоо цэцэгтэй
Биеийн чандар хар
Хэрэлдэх зантай нэг зүйл шувуу); бялзуухай хэдий дэрвэсэн ч хол нисч чадахгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.