бяр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чадал тэнхээ, тар тамир
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бяр |
|---|---|
| Харьяалахын тийн | бярны |
| Заахын тийн | бярыг |
| Өгөх орших тийн | бярд |
| Гарахын тийн | бярнаас |
| Үйлдэхийн тийн | бяраар |
| Хамтрахын тийн | бяртай |
| Чиглэхийн тийн | бяр луу |
| Олон тоо | бярнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бяр ихтэй — бяртай
бяр заах — а.бяраар түрий барих; б.чадал тэнхээгээр давамгайлах
Хэлц үг
бяр амтагдах — бусдад бардах, дээрэлхэх
Бэх сэтгэлээр мянгыг дийлнэ
Бяр хүчээр нэгийг дийлнэ
Бяр чадал хэдий их боловч будаа идэхгүй бол болохгүй
Бодлого ухаан хэдий мэргэн боловч бичиг үзэхгүй бол болохгүй
Мөр нимгэн
Бяр шингэн
Орой гарсан
Дорой төрсөн
Бяр муутай
Бяруу дэвсгэртэй
Дан дээлтэй
Дагир морьтой
Хоршоо үг
бяр тэнхэл — бяр тэнхээ
бяр тэнхээ — хүч чадла, тар тамир
бяр хүч — чадал тэнхээ
бяр чадал — хүч тамир, тэнхээ
бяр чинээ — чадал чинээ
эр бяр — а.хүч тэнхээ; б.ааг омог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.