бяцхан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бага, жижиг, цөөхөн, өчүүхэн, жаахан
- 2.Нас бага
- 3.Өвчин
Англи утга
- тэмдэг нэрdiminutive, elvish, little, measly, teeny, tiny, wee, miniature, piccaninny, pygmy
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бяцхан |
|---|---|
| Харьяалахын тийн | бяцханы |
| Заахын тийн | бяцханыг |
| Өгөх орших тийн | бяцханд |
| Гарахын тийн | бяцханаас |
| Үйлдэхийн тийн | бяцханаар |
| Хамтрахын тийн | бяцхантай |
| Чиглэхийн тийн | бяцхан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бяцхан амьтан — өчүүхэн амьтан
бяцхан сав — жижиг сав
бяцхан алтан хундага — урга. - алтан хундага цэцэгтэй адилавтар өвс; жил эцэслэн тэргүүлэгч цэцгийн хамт цэцэглэнэ
бяцхан доголон ханчир — амьт. - хүзүү толгой харавтархан улаан бидэртэй, ар жигүүр сүүлийн чандар шаравтархан, зүлэг газар орших шувуу
бяцхан тарс — амьт. - эрэгчин тарс
бяцхан хонгор галуу — амьт. - их хонгор галуутай адилавтар, бие бяцхан галуу
бяцхан хүүхэд — бага хүүхэд
бяцхан зэрэг — улаан нүд өвчин
бяцхан зэрэг сувилах — а.улаан нүд өвчнөөр өвдөх; б.улаан нүд өвчнийг сувилах
Хэлц үг
Бачуу гутал хөл хавчина
Бяцхан хүйтэн чих чимхэнэ
Баян хүний морь холын аян даахгүй
Бяцхан хүүхэд ноён засгийг барьж чадахгүй
Бух хэдий бузгай боловч
Бяцхан тугал байсан юм
Бүдүүн бөөс нь бяцхан бөөсөө зарна
Бяцхан бөөс нь хуурсаа зарна
Хуурс нь нүдгүй гээд явахгүй
Бялдууч хүн дийлсэн талд нь
Бяцхан хүүхэд инээсэн талд нь
Бяцхан бурхан тахихыг даахгүй
Бардам хүн магтахыг даахгүй
Бяцхан очноос
Их түймэр
Бяцхан уйлж
Их ичих
Бяцхан хурим дээжээр цэглэдэг
Бялдууч хүн дээдээр цэглэдэг
Бяцхан хүүхэд үзсэнээ
Бичгийн хүн сурснаа
Зүйр цэцэн үг
Бяцханаасаа хүүхэнцэр
Бяруунаасаа буханцар
Бяцхан хүүхэд үзсэнээ
Үгийн гарал
From Proto-Mongolic *bïcïkan.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.