бүтэлгүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бүтэмжгүй, гүйцэтгэх чадвар муутай;
- 2.Бүтэл үгүй, урагшгүй
- 1.Зорилгодоо хүрч чадаагүй үйлдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | бүтэлгүй |
|---|---|
| Харьяалахын тийн | бүтэлгүйн |
| Заахын тийн | бүтэлгүйг |
| Өгөх орших тийн | бүтэлгүйд |
| Гарахын тийн | бүтэлгүйгээс |
| Үйлдэхийн тийн | бүтэлгүйгээр |
| Хамтрахын тийн | бүтэлгүйтэй |
| Чиглэхийн тийн | бүтэлгүй рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бүтэлгүй залуу — урагшгүй залуу
бүтэлгүй шинжтэй — бүтэлгүйдэх
Хэлц үг
Бүрхэг ч бол өдөр дээр
Бүтэлгүй ч бол эр хүн дээр
Бүрээсгүй гэр янзгүй
Бүтэлгүй хүн хүндгүй
Бүтэлгүй арваас
Бүтэлтэй нэг
Бүтэлгүй ламын
Бүрээ нь дуугарахгүй
Бүтэлгүй ламын бүрээ нь хагархай
Бүрээсгүй гэрийн хаяа нь цоорхой
Бүрээ нь хагархай
Бүтэлгүй хүнтэй нөхөрлөвөл бүдрэхийн тэмдэг
Бүрээсгүй гэрт суувал даарахын тэмдэг
Бүтэлгүй явбал бүдэрнэ
Бүрэнхий шөнө замнавал төөрнө
Бүтэлгүй эмчээс
Буцалсан ус дээр
Урагшгүй бэрд унтарсан гал тохиолдоно
Бүтэлгүй хүнд бүрээсгүй хэнгэрэг тохиолдоно
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.