бөмбөрөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бөөрөнхий юм өнхрөх
- 2.шилжсэн утгаСэтгэл уярах, хөдлөх
- 3.шилжсэн утгаЧичрэх
- 4.шилжсэн утгаЮмны урсан гарах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | бөмбөрөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | бөмбөрнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | бөмбөрлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | бөмбөрөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | бөмбөрчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | бөмбөрсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | бөмбөрдөг |
| Холбох нөхцөл (-ж) | бөмбөрч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | бөмбөрөөд |
| Болзох нөхцөл (-вал) | бөмбөрвөл |
| Хүсэх (-маар) | бөмбөрмөөр |
| Захирах (-аарай) | бөмбөрөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | бөмбөрөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөмбөрөн унах — бөөрөнхий юм өнхрөн унах
бөмбөрөн гүйх — бөөрөнхий юм бөмбөрөн хөдлөх
сэтгэл бөмбөрөх — сэтгэл догдлох
тогтож ядан бөмбөрөх — байж ядан дагжих
нулимс бөмбөрөх — нулимс дусал дуслаар урсан гарах
Хэлц үг
↑хайлсан тугалга шиг бөмбөрөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.