гааль
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Татвар, хураамж
- 2.Хил нэвтэрч буй зорчигч, барааг шалгах байгууллага
- 3.гаалийн байцаагч нар усан онгоцыг хилээр орж гарахад нь шалгаж, зөвшөөрөл олгодог засгийн газрын байгууллага
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгcustoms
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гааль |
|---|---|
| Харьяалахын тийн | гаалийн |
| Заахын тийн | гаалийг |
| Өгөх орших тийн | гаальд |
| Гарахын тийн | гаалиас |
| Үйлдэхийн тийн | гаалиар |
| Хамтрахын тийн | гаальтай |
| Чиглэхийн тийн | гааль руу |
| Олон тоо | гаальд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гааль авах — хил нэвтрэх бараанаас татвар авах
гааль тушаах — хил нэвтрэх бараанд татвар төлөх
гаалийн хураамж — гаалийн бүрдүүлэлт, үйлчилгээ, бараа хадгалуулсны хөлс
гаалийн хууль — гаалийн үйл ажиллагаа, хяналт шалгалт, хураамжтай холбоо бүхий харилцааг зохицуулах хууль
барааны гааль — авч яваа бараанаас авах татвар
хилийн гааль — хилээр гарч, орж байгаа барааг шалгаж үзэх, түүнд татвар ноогдуулах
худалдааны гааль — худалдах бараанаас авах татвар
гаалийн алба — гааль хураах алба
гаалийн байцаагч — гаалийн алба эрхэлсэн ажилтан
гаалийн баталгаат агуулах — тодорхой хугацааны туршид гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр гаалийн хяналтын дор ачаа барааг хадгалдаг газар
гаалийн мэдүүлэг — гаалиар орж гарах зорчигч, барааны мэдүүлэг
гаалийн үзлэг/гаалийн шалгалт — гаалиар орж гарах зорчигч, бараааг шалгаж үзэх
гаалийн хороо — хуучир. - гааль хураах, гаальтай холбоотой элдэв хэргийг эрхлэх газар
Хоршоо үг
гааль сүй — хилийн хураамж, татвар
гааль түрээс — тухайн барааны үнээс хувь бодож татварласан нь
гааль татвар — улсын хилээр орж гарч буй зүйлээс хувь бодож татварлаж авах зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.