гадас
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг торгох, тогтооход хэрэглэх нэгэн үзүүрийг шовхлон хийсэн төмөр, модон хэрэгсэл
- 2.Модон гараг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гадас |
|---|---|
| Харьяалахын тийн | гадасны |
| Заахын тийн | гадсыг |
| Өгөх орших тийн | гадсанд |
| Гарахын тийн | гадаснаас |
| Үйлдэхийн тийн | гадсаар |
| Хамтрахын тийн | гадастай |
| Чиглэхийн тийн | гадас руу |
| Олон тоо | гадаснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аргамжааны гадас — морь аргамжих аргамжааны үзүүрт байж, газарт шигтгэх зүйл
зэлний гадас — зэл тогтоох том гадас
майхны гадас — майхан бэхлэн тогтоох зүйл
модон гадас — мод цавчиж шовхлон хийсэн гадас
төмөр гадас — төмрөөр хийсэн гадас
гадас шаах — гадсыг газарт шигтгэн оруулах
алтан гадас — од.орон. - алтан мөнгөн шаргын ордны сүүл талын том од, дэлхийн бөмбөрцгийн хойд зүгийг заана
алтан гадас одон — хөдөлмөрийн гарамгай амжилт гаргагсдыг шагнадаг төрийн одон
Хэлц үг
шаасан гадас шиг зогсох — хаашаа ч хөдлөхгүй бат зогсох
гадсан худаг — эгц босоо худаг
гадас мөргөх — итгэж найдсан зүйл нь талаар өнгөрөх
Бүтнэ гэж мөн ч их горьдсон сон. Эцэст нь ингэж гадас мөргөх гэж дээ халаг минь.
↑ шаасан гадас адил
↑ шаасан гадас шиг
Гадас шаахад лантуу сайн
Хүүхэд хуурахад мантуу сайн
Гай газар доороос
Гадас бөгсөн доороос
Ганцхан боловч
Гадас элээнэ
Гар гараа таньдаг
Гадас мунаа таньдаг
Товчилсон үг
АГО — Алтан Гадас Одон
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.