галт
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Гал бүхий юм
Англи утга
- тэмдэг нэрfiery
Нийлмэл үг
галт бөмбөг — тэсэрдэг бодосоор цэнэглэсэн зэвсэг
галт зэвсэг — дарь, шатагч хольц, хийн даралтын хүчийг ашигласан зэвсэг
галт сум — тэсэрч гар гаргадаг сум
галт тогоо — халуун тогоо
галт тэрэг — тээвэр. - төмөр замаар явдаг дотоод шаталтын буюу цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл
галт уул — орой дээрээ өрхтэй, тэр өрхөөр нь үе үе халуун хайлмаг, улайссан хий, үнс, уулын чулуулаг оргилон гардаг уул
ажиллагаатай галт уул — үе үе хий, халуун хайлмаг оргилон гардаг уул
сөнөсөн галт уул — нэгэнт дэлбэрч, ажиллагаагүй болсон уул
галт уулын бөмбөг — галт уул дэлбэрэхэд гарсан бялхдас агаарт хөөрөн гарч бөөрөнхий буюу бөөрөнхийвтөр хэлбэртэй болсон чулуулаг
галт уулын судлал — ш.у. - дэлхийд оршигч галт уулын байршилт, үүсэл, хөгжлийн зүй тогтлыг судлах ухаан
галт уулын хумхи — галт уул дэлбэрэхэд гарсан үнс, тоос
галт хэрэгсэл — гранат, дэлбэлэх цэнэг, мина, тийрэлтэт сум гэх мэт зүйл
галт шил — нарны гэрлийн хугарлыг нэг цэгт төвлөрүүлэн гал ноцоох буюу юмыг өсгөн томруулдаг шил
галт хорхой — амьт. - шөнийн цагт гэрэлтэн харагддаг шавж авгалдай
Хэлц үг
Газар газрын галуу ган ган гэж дуугарахад
Галт сутайн галуу ээж аав гэж дуугарна
Галт хорхой гурван ертөнц дүүрэвч
Нарны гэрэлд дарагдана
Ган хутганы ир дээгүүр
Галт сумны сүр дундуур
Товчилсон үг
ГТ — Галт Тэрэг
ГТНП — Галт Тэрэгний Нэгдсэн Парк
ГХ — Галт Хэрэгсэл
Үгийн гарал
гал (gal, “fire”) + -т (-t).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.