галуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьmУрт хүзүүтэй, хавтгай хамшгар урт хошуутай, хөөвөр өд сайтай, усны, нүүдлийн шувуу
Англи утга
- нэр үгgoose
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | галуу |
|---|---|
| Харьяалахын тийн | галууны |
| Заахын тийн | галууг |
| Өгөх орших тийн | галууд |
| Гарахын тийн | галуунаас |
| Үйлдэхийн тийн | галуугаар |
| Хамтрахын тийн | галуутай |
| Чиглэхийн тийн | галуу руу |
| Олон тоо | галуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
галуу үржүүлэх — галуу өсгөх
галууны байр/галууны хашаа — галуу байрлах газар
галууны дэгдээхэй/галууны зулзага — галууны үр төл
бор галуу — амьт. - зэрлэг галууны нэг зүйл
хярууч галуу — амьт. - зэрлэг галуу
чүй галуу — нэг зүйл хар толгойт галуу
галуун идээр — урга. - нуга, элсэн товцог, гуу жалгын хөвөө ирмэгээр ургадаг олон наст өвс
галуун таваг — урга. - шувууны таваг мэт хэлбэр бүхий навчтай, хорин сантиметр орчим өндөр, ишийн бүдүүн нь дэрсний хир, говирхог газар ургадаг, шарилжны төрлийн дэрсэрхүү өвс
Хэлц үг
галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх — өөрт ахадсан, зохисгүй юм дуурайж хохирох
галуун хүзүүт — өндөр нарийн хоолойтой шил, ваараар хийсэн сав, голдуу архи дарс хийнэ
↑ халиу галуу шиг
Гавьяандаа эрдэж
Галуу унах
Газар газрын зан нь ондоо
Галуу тахианы дуу нь ондоо
Гай газар доороос
Галуу усан дотроос
Галуу ганц дуугарвал ган арилгадаг
Хэрээ хэд дуугарвал боохой ирдэг
Галуу ганц дуугарвал он ирдэг
Хэрээ хэд бархиравч он ирдэггүй
Галуу гарвал дуутай
Хүн явбал нэртэй
Галуу дуугарвал зун ирдэг
Хэрээ дуугарвал зуд ирдэг
Галуу дуурайж
Хэрээ хөлөө хөлдөөх
Галуу нугас нуураа зорьдог
Гадны гийчин гэрээ зорьдог
Галуу сахисан хэрээ усанд унадаг
Үүд алдалж зогсвол гарз гардаг
Галуу унавч гарч чадахгүй
Тогоруу унавч тойрч чадахгүй
Жигүүр ургавч зайлж чадахгүй
Галуу явбал дуугаа үлдээнэ
Хүн явбал нэрээ үлдээнэ
Хүн нэрээ үлдээнэ
Галуу дуугаа хоцрооно
Хүн явбал нэрээ гаргана
Галуу явбал дуугаа гаргана
Зүйр цэцэн үг
Галуу явбал дуугаа
Хүн явбал нэрээ
Хоршоо үг
ангир галуу — усны шувууд
хун галуу — хун, галуу зэрэг үзэсгэлэнтэй шувуу
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.