Үндсэн хэсэг рүү шилжих

ган

нэр үг/ɢaŋ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠭᠠᠩ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Мөнгөлөг цайвар өнгөтэй хатуу төмөрлөг
  2. 2.
    шилжсэн утгаХатуу, бат, тэсвэртэй
IIнэр үг
  1. 1.
    Шингэн юм агуулах том сав, хувин
IIIнэр үг
  1. 1.
    Бороо ус ховордсоноос өвс, ургамал хатаж хэт хуурайших гамшиг
IVнэр үг
  1. 1.
    Дотор нь арьс шир хийж идээлэхэд зориулж, тусгайлан исгэж найруулсан шингэн
Vнэр үг
  1. 1.
    ган ган чимээ. (нохойн дуугарах дуу чимээ)
VIнэр үг
  1. 1.
    ган гун хорш. (хээрийн галуу ганганан гунганан дуугарах дуу).
  2. 2.
    VIIган цав хорш. (ан цав).
  3. 3.
    VIIIган чан хорш. (алтан хөөрөг хөгжмийн дуугарах дуу), ган гин хорш

Англи утга

  • нэр үгsteel
  • нэр үгdrought

Тийн ялгал

Нэрлэхийн тийнган
Харьяалахын тийнганын
Заахын тийнганыг
Өгөх орших тийнганд
Гарахын тийнганаас
Үйлдэхийн тийнганаар
Хамтрахын тийнгантай
Чиглэхийн тийнган руу
Олон тоогангууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ган татах — төмөрлөг эдлэлд ган суулгах

  • ган хайлах — ганг хайлмал байдалтай болгох

  • ган зам — төмөр зам

  • ган илд — гангаар хийсэн илд

  • ган сэлэм — хатан сэлэм

  • зэвэрдэггүй ган — зэвэнд тэсвэртэй ган

  • ган зориг — хатан зориг

  • ган цоорох — усны том сав цоорох

  • гантай ус — том савтай ус

  • ган болох — ус бороо ховор болж өвс ургамал хатах

  • ган тайлах — хур орох, газрын хөрсөнд чийг өгөх

  • арьс шир идээлэх ган — арьс шир идээлэх шингэн

  • ган ган хийх — гангинах дуу чимээ гарах

  • нохой ган ган хийх — нохой гангинах

Хэлц үг

  • ганц үг ган хийхгүй — огт дуу гарахгүй байх

  • ган хийх нохойгүй, газар гишгэх малгүй — үгээгүй ядуу

  • Ван буураад

  • Ган цоорох

  • Ган болж

  • газар дэлхий хатах

  • Гайхал болж

  • гал усаар уруудах (урсах)

  • Ган боловч хатуутай зөөлөнтэй

  • Гавьяа боловч ихтэй багатай

  • Ган болоход булгийн сайн мэдэгдэх

  • Гай болоход нөхрийн сайн мэдэгдэх

  • Ган болоход булгийн сайн нь мэдэгдэнэ

  • Гай болоход нөхрийн сайныг танина

  • Ган ганц бие

  • Ганц толгой

  • Ган гэгч төмрийн охь

  • Гал гэгч илчийн охь

  • Ган жилийн хурын үүл

  • Гарсан даруйгаа замхарна

  • Ган ихэдвэл хужир хөөрнө

  • Гашуун ихэдвэл нүд хорсоно

  • Ган мухраас биш

  • Газар мухаргүй

  • Ган мэт хатуу хүн боловч

  • Гал мэт хуулиар номхорно

  • Ган сайтай хутга даах нь сайн

  • Гал сайтай тогоо буцлах нь сайн

  • Ган сумыг газар хаядаггүй

  • Хөх сумыг хөсөр хаядаггүй (мэргэн)

  • Ган төмөр боловч галын аясыг дагадаг

  • Ганга мөрөн боловч газрын аясыг дагадаг

  • Ган төмөр гарт ширүүн

  • Галзуу эр эмдээ ширүүн

  • Ган төмөр зэврэвч хэрэгтэй

  • Гавьяатай хүн өтлөвч хүндтэй

  • Ган төмөр өргөвч хүндтэй

  • Ган халуун ч бол гал хэрэгтэй

  • Газар хар ч бол зам хэрэгтэй

  • Ган хийх мөнгөгүй

  • … болон өөр 15

Зүйр цэцэн үг

  • Гангаа барсан хэт

  • Газраа барсан хүн

  • Ган төмөр зэврэвч хүндтэй

  • Гавьяат хүн өтлөвч хүндтэй

  • Ган болоход булгийн сайн нь мэдэгдэнэ

  • Гай болоход нөхрийн сайн нь танигдана

  • Ган ихэдвэл хужир хөхрөх

  • Гашуун ихэдвэл нүд хорсох

Хоршоо үг

  • ган болд — ган төмөр

  • ган төмөр — маш сайн хатаасан төмөр

  • ган гачиг — ус чийггүй хуурай халуун болж, амьдрал гачигдах нь

  • ган зуд — цаг агаарын таагүй нөхцлийн улмаас бэлчээр хомсдох байгалийн гамшиг

  • ган халуун — хуурай халуун

  • ган гун — хээрийн галуу ганганан гунганан дуугарах дуу

  • ган цав — ан цав

  • ган чан — алтан хөөрөг хөгжмийн дуугарах дуу

  • ган гин — алтан хөөрөг, хас туурга хөгжим цохих дуу

Үгийн гарал

From Chinese 鋼 /钢 (gāng).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.