ганга
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Уул толгодын завсар, гуу жалга, цас борооны усанд идэгдэн гарсан суваг
- 2.Ихээхэн хэвгий газар.
- 1.ургамалНавч цэцэг нь жижигхэн, үнэр сайтай, ягаан, хөх ягаан өнгийн баг цэцэгтэй, иш нь газрын хөрсөн дээр ташуу ургах нэг зүйл заримдаг сөөгөнцөр өвс
- 1.ганга шувуу амьт. (хар толгойтой том элээ).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ганга |
|---|---|
| Харьяалахын тийн | ганганы |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | гангад |
| Гарахын тийн | ганганаас |
| Үйлдэхийн тийн | ганганаар |
| Хамтрахын тийн | гангатай |
| Чиглэхийн тийн | ганга руу |
| Олон тоо | ганганууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хэлц үг
Ган төмөр боловч галын аясыг дагадаг
Ганга мөрөн боловч газрын аясыг дагадаг
Ганга — жалган дотроос
Хуй — салхин дотроос
Зан муут — хүн дотроос
Зусар — зальхай дотроос
Ганга мөрөн усны сан
Ганжуур Данжуур номын сан
Хоршоо үг
ганга гуу — гуу жалга
ганга жалга — эрэг гуу, жалга гуу
ганга судаг — цас борооны усанд эвдэрч тогтсон гуу болон чийгтэй хөрс бүхий зурвас газар
эрэг ганга — гуу жалга болон газарт өнгийж тогтсон ирмэг
агь ганга — анхилуун үнэрт агь болон ганга өвс
арц ганга — анхилуун үнэрт арц болон ганга өвс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.