гарди
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.домогҮлгэр домогт гардаг асар том гайхамшигт шувуу, жигүүртний хаан
- 1.Монгол бөхийн цол
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гарди |
|---|---|
| Харьяалахын тийн | гардийн |
| Заахын тийн | гардийг |
| Өгөх орших тийн | гардид |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | гардитай |
| Чиглэхийн тийн | гарди руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хан гарди — хорт могойг даран сөнөөж хошуундаа зуусан алтан жигүүрт домгийн шувуу, Богд хан уулын эзэн савдаг
гарди хуур — хөгжим. - эртний босоо ятга, шанаган хуурын толгойд гарди сийлсэн хуур
гардийн нүд — урга. - дулаан уур амьсгалтай газар ургадаг арван метр орчим өндөр тураг мод
гардийн хумс — урга. - гуу жалга, гол горхины хөвөөгөөр ургадаг мөнх ногоон бут мод
гардийн бөөлжис эрдэнэ — чүнчигноров
улсын гарди — улсын наадамд найм давсан бөх
Хэлц үг
Гарди шувууны мянган газар нисэхийг
Бутны болжмор яахин олж мэдмүй
Түшмэл эзнийг үзэж сууна
Гарди модыг сунгаж сууна
Зүйр цэцэн үг
Гардийн шүүрэг шаазгайд зохихгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.