гахай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Элдэв идэшт, хэвдэггүй, Еврази, Африкт тархмал, олон зүйлтэй, тэжээвэр нь дэлхий даяар тарсан том биет дэлэнт амьтан
- 2.зурхайСарны зурхайн арван хоёр эрхтний сүүлчийнх буюу арван хоёрдугаар
- 3.шилжсэн утгаБохир, заваан
- 4.шилжсэн утгаХовдог, идэмхий.
- 1.Адууны туурайны улны дотор талын гурвалжин хэсэг; хэдрэм
- 1.тоглоомЖижигхэн тайрдас модыг өрж тавиад, тусгай модоор онож унагах тоглоом наадам
- 1.гахай харцгай амьт. (хошуу улаан, хоолойн доод этгээд цагаан нэг зүйл бялзуухай).
- 1.Тэрэгний тэнхлэгийг тогтоох цүү.
- 1.гахай эм урга. (иш нарийн, салаа үлэмж, хөх навчтай өвс).
- 2.VII нэрэтгээдГанзагын наймаачдын бараагаа хийж зөөдөг томоохон хэмжээний сав, цүнх
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpig
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гахай |
|---|---|
| Харьяалахын тийн | гахайнW |
| Заахын тийн | гахайгW |
| Өгөх орших тийн | гахайдW |
| Гарахын тийн | гахайгаасW |
| Үйлдэхийн тийн | гахайгаарW |
| Хамтрахын тийн | гахайтайW |
| Чиглэхийн тийн | гахай руу |
| Олон тоо | гахайнуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гахайн сор — гахайн ширүүн, урт шулуун үс
гахайн сур — гахайн арьсан сур
гахайн торой — гахайн үр төл
гахайн үзмэрч — гахайн толгойгоор мэргэлдэг хүн
бодон гахай — нас гүйцсэн эр гахай
гахай хавдар — анагаах. - эрүү шанаан тус газар хавддаг халдварт өвчин
гахайн сүүл — урга. - ус намагтай газар буюу гол горхины усан дотор ургадаг олон наст ургамал
гахайн чих — урга. - гуу жалга, элсэрхэг чийгтэй хөрсөнд ороож ургадаг, зүрхэн буюу дугариг хэлбэрийн навчтай өвс
гахай жил — сарны тооллын арван хоёр жилийн арван хоёрдугаарх нь
гахай сар — өвлийн тэргүүн сарын
гахай өдөр — гахай эзэлсэн өдөр
гахай цаг — шөнийн 21.4023.40 цагийг дуусталх үе
гахай шиг амьтан — а.бохир, заваан; б.ховдог, идэмхий
гахай засах — өөлөх
гахай өөлөх — адууны турууны улны дотор гурвалжинг өөлөх
гахай нурамлах — чийгтэй ширэг газар удаан чөдөрлөсөн морины гахай дэвтэж сунасныг хурц хутгаар өөлж засаад, халуун нурман дээр гишгүүлэх
гахай түрэх — адууны туурайн хэдрэм түрж ургаад газар тулж доголгох
гахай сөхөх — адууны туурайн өвчнийг эмчлэх арга
гахай цохих — гахай тоглоомоор наадах
гахай чирэх — томоохон сав чирэх
Хэлц үг
нохой гахайдаа хүрэх — зад хэрэлдэх
гахай зөөх — наймаа хийх
Эрээн Нарантуул хоёрын хооронд таван жил гахай зөөгөөд олсон хэдээрээ энэ машиныг авлаа.
гахай явган, нохой нүцгэн — явгарч мухардах, унаагүй болох
Одоо яадаг билээ. Хүний газар, гүнгийн нутагт гахай явган, нохой нүцгэн хаа очих билээ гэж Долгор уйлан нулимс нь хацрыг нь даган урсав (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
↑ нохой гахайдаа хүрэх
↑ тохой тойрч, гахай ногтлох
Газар дуулаг
Гахай чагнаг
Газар санаатай
Гахай дотортой
Газрын сүрийг
Гахай дардаг
Гай газар доороос
Гахай модон дотроос
Гахай шахирийн доороос
Гар мухар
Гахай явган
Гахай адил таргалсан ч идэхээс уйдсан хүнгүй
Газар даахгүй баяжсан ч олохоос уйдсан хүнгүй
Гахай барихад бугуйл хэрэгтэй
Газар хагалахад анжис хэрэгтэй
Гахай барихад гох хэрэгтэй
Газар хагалахад гоотуу хэрэгтэй
Гахай тэнгэр хардаггүй
Гай зовлон мэддэггүй
Гахай тэнгэрийн царай хардаггүй
Хулгайч хүний нүүр хардаггүй
Гахай унтахдаа
Нохой идэхдээ
Гахай хадарсан газарт
Ганцаараа битгий яв
Гахай хариулсан хүн
Уураа бардаг
Гахай хэдий таргалавч арьсны гадна таргалахгүй
Нохой сандарвал хэрэм харайна
Гахай сандарвал хэрэм түлхэнэ
Нохой явган
Гахай нүцгэн
Хүн алдаршвал эмээлтэй
Гахай таргалбал аюултай
Чоно шиг дайрч
- … болон өөр 1
Зүйр цэцэн үг
Гахайн хоншоор хашаа эвдэх
Хүний хоншоор хошоо эвдэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *gakai, compare Kalmyk һаха (ğaxa).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.