гацаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үйлдэл зогсох явдал
- 2.Хүний үйл хэрэгт садаа төвөг учирч, ажил урагшлахгүй болох явдал;
- 1.Бэрх газар, хясаа
- 1.Хот балгасны гадна хүй хүйгээр оршсон айл; засаг захиргааны нэгж
- 1.Байшин барилгыг босгоход тулгуур болгосон мод.
- 1.Хэрсэглэн босгосон шөргөн хайс.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгvillage
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гацаа |
|---|---|
| Харьяалахын тийн | гацааны |
| Заахын тийн | гацааг |
| Өгөх орших тийн | гацаад |
| Гарахын тийн | гацаанаас |
| Үйлдэхийн тийн | гацаагаар |
| Хамтрахын тийн | гацаатай |
| Чиглэхийн тийн | гацаа руу |
| Олон тоо | гацаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гацаа нь гарах — юмны үйлдэл хөдөлгөөнд тохиолдож, торж тээглэсэн саад нь чөлөөлөгдөх
хадан гацаа — хадан хясаа
Хоршоо үг
гацаа зээл — зээл тосгон
гацаа тосгон — жижиг суурин газар
гацаа хүй — хот тосгон
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.