говь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ургамал тачир сийрэг, ой мод ба урсгал ус маш ховор, элс хайрган хөрстэй, тарвага нутагшдаггүй, хээр тал газар
Англи утга
- оноосон нэрdesert
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | говь |
|---|---|
| Харьяалахын тийн | говийнW |
| Заахын тийн | говийгW |
| Өгөх орших тийн | говьдW |
| Гарахын тийн | говиосW |
| Үйлдэхийн тийн | говиорW |
| Хамтрахын тийн | говьтойW |
| Чиглэхийн тийн | говь руу |
| Олон тоо | говиудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
говь газар — говь нутаг
говь тал — хээр тал
элсэн говь — элсэн цөл
говийн ганга — урга. - говийн бүсэд ургадаг нэг зүйл эмт ургамал
говийн шар — урга. - хужирлаг хөрстэй газар, мөн нуур бүрдийн эрэг хавиар ургадаг нэгэн зүйл бударгана
говийн гүрвэл — амьт. - зүс нь элсний өнгөтэй адил нэг зүйл могой гүрвэл
говийн зулман хуруут — амьт. - Улаан номд бичигдсэн маш ховор гүрвэл
Хэлц үг
Говь тойрсноос анчин өөдлөхгүй
Голомт готолсноос дархан өөдлөхгүй
Зүйр цэцэн үг
Говьд хүн болсноос хангайд бух бол
Хоршоо үг
говь цөл — ургамал тачир сийрэг, усгүй шахам хээр тал газар ба байнгын хуурай амьсгалтай байгалийн бүс
хангай говь — уул, ус жигдэрсэн газар болон тал хээр бүхий элс зонхилох газар
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠭᠣᠪᠢ (ɣobi). Compare Manchu ᡤᠣᠪᡳ (gobi, “Gobi”), Chinese 戈壁 (gēbì, “Gobi”); Tuvan хову (xovu, “steppe; field”), Southern Altai кобы (kobï), etc.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.