Үндсэн хэсэг рүү шилжих

голомт

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Айлын гал түлэх тулга, зуух
  2. 2.
    Айлын тулга, зуух байсан ором, гал түлсэн газар
  3. 3.
    Эцэг өвгөдийн гэр, галыг залгамжлан яваа айл өрх
  4. 4.
    Гэр бүл
  5. 5.
    Үүр, үүсвэр, уурхай

Ойролцоо үг

Тийн ялгал

Нэрлэхийн тийнголомт
Харьяалахын тийнголомтын
Заахын тийнголомтыг
Өгөх орших тийнголомтод
Гарахын тийнголомтоос
Үйлдэхийн тийнголомтоор
Хамтрахын тийнголомттой
Чиглэхийн тийнголомт руу
Олон тооголомтууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • голомт тойрох — гал тойрох

  • голомт тулах — а.тулга, зуух тавьж галлах; б.айл гэр болох

  • голомт баллах — үе угсаагаар нь сүйтгэх

  • голомт залгамжлагч — өв хөрөнгө залгамжлан авах хүн

  • голомт залгах — айл гэрийг үр хүүхэд нь үе залгамжлан авч явах

  • голомтыг самрах — а.бусниулан түйвээх; б.айл гэрийн үр удмыг таслах

  • голомтоо самруулах — өрх гэрээ түйвээлгэх

  • голомт сахих — үе улирсан гал голомтоо хүү нь залгамжлан эзэмших, өв залгамжлах

  • голомт тасрах — үе залгамжлах хүнгүй болох

  • голомт цайх — мөхөх, үндсээрээ сүйрэх

  • голомтыг нь хийсгэх — орон гэргүй болгох, гэр оронг нь сүйтгэх

  • төрсөн голомт — төрсөн гэр

  • эцгийн голомт — аавын гэр

  • голомт үүсгэх — гэрлэх

  • халдварын голомт — халдварын үүсвэр

  • голомтны хүрэлзгэнэ — амьт. - үхэр хүрэлзгэнээс бяцхан болоод шаравтархан өнгө бүхий нэг зүйл хүрэлзгэнэ

Хэлц үг

  • голомт нь харлах — өрх гэр нь бусниж, үр үндэс тасрах

    Шагдар тойрч явсаар байгаад Баарин баруун гарын хошууны ширээн айлын тайж нарын гэрт хүржээ. Шагдар гэрт нь ороод “Хүүе! Гутгаар гэрийн тайж та нар таны голомт чинь харлачихсан юм уу? Дөтгөөр гэрийн тайж нар таны дөрөөн сэнж чинь сэтэрчихсэн юмуу? Юу гэж зочин гийчин ирж байтал цай ч үгүй, царай ч үгүй юм бэ...” гэжээ (Т.Өргөн, Шагдар солиот).

  • голомт самрах — айл гэрийг түйвээн бусниулах

    Тэд нар манай хийдийн голомтыг самраад өнөө өглөө үүрээр баруун зүг явсан (Л.Түдэв, Уулын үер).

  • голомт сахих — үе залгамжлах

    Итгэлт голомт сахих ганц хүүдээ хязгааргүй хайртай бөгөөд энэ хөрөнгийг түүний төлөө цуглуулж байгаа билээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).

  • голомт тасрах — үе залгамжлах хүнгүй болох

    Эсэргүү нар яаж бид хоёрыг хороочихоогүй юм бол. Тэгвэл ч манай голомт бүрмөсөн тасрах байжээ (С.Эрдэнэ, Дөрвийн бодол).

  • голомт тулах — айл гэр болох

    Ганц хүүгээ цэргээс ирэхэд гал голомт тулаад өгөхгүй гарсан буур шиг хатиар өвгөн гангарах нь ч яамай (Д.Пүрэвдорж, Шарлингийн “хар” хас).

  • голомт цайх — балрах, мөхөх, үндсээрээ сүйрэх

    Голомт нь цайсан энэ Хүрээг хармагц цэргүүдийн хорсол төрж, цөмөөрөө сүүрс алдав (Л.Түдэв, Уулын үер).

  • голомтыг нь хийсгэх — орон гэргүй болгох, гэр оронг нь сүйтгэх

    Атаа хорсол, өш хонзонгоо тайлж, голомтыг нь хийсгээд...

  • голомтын үнс зөөх — зарагдах

    Би чамд үргэлж сайхан харагдах биш дээ. Гурван хүүхдээ чирээд зайлах газаргүй болохоор голомтын чинь үнсийг зөөж явах юм (П.Пүрэвсүрэн, Өмхий хүрэн).

  • ↑ бузар амьсгалаараа гал голомтыг хиртүүлэх

  • Говь тойрсноос анчин өөдлөхгүй

  • Голомт готолсноос дархан өөдлөхгүй

  • Голомт сахих үргүй

  • Гол зогоох (малгүй) амьдралгүй

  • Горимгүй явснаас

  • Голомт нь харлана

  • Харьд өгөх хүүхэнтэй

  • Голомт сахих хүүтэй

Хоршоо үг

  • гал голомт — а.айл гэрийн гал түлэх тулга; б.эцэг өвгөдийн үеэс улиран уламжилсан гэр орон; в.өрх гэр

Товчилсон үг

  • ГБ — Голомт Банк

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.