гоо
Тайлбар
- 1.Юмны сэтгэлд зохистой, үзэмжтэй, сайхан байдал
- 1.гээ гоо хорш. Алдаа оноо.
- 1.гоо буурцаг урга. (дулаан орны уул жалгын сүүдэрлэг газар шигүү модон дотор ургадаг бут мод), алагчин гоо амьт
Нийлмэл үг
гоо бүсгүй — сайхан бүсгүй
гоо засал — гоо сайхан болгох ажилбар
гоо зүй — урлаг, байгаль, хүний амьдралын гоо сайхан, түүний хөгжил, үүсэл, мөн чанар, зарчим, ерөнхий зүй тогтол тэргүүтнийг судлах гүн ухааны сургаал
гоо зүйн онол — гоо сайхны ерөнхий зүй тогтлыг судлах онол
гоо зүйн таашаал — гоо сайхны сэтгэл ханамж
гоо зүйн хүмүүжил — гоо сайхны таашаал олгох сургаал
гоо зүйч — байгаль, нийгмийн юмс үзэгдлийг, гоё сайхан чанарын үүднээс судалдаг хүн
гоо охин — а.өсвөр насны охидыг авьяас чадвар, авхаалж самбаа, гоо зүйн хүмүүжил зэргээр нь өрсөлдүүлдэг тэмцээн; б.уг тэмцээнд түрүүлэгчид олгодог цол
гоо сайхан — маш сайхан
гоо сайхны салон — үсчин болон нүүр бие арчилгааны газар
ариун гоо — ариун гоё
байгалийн гоо — байгалийн сайхан үзэмж
уран гоо — уран гоё
гоо мод — урга. - цэцэрлэг хүлэмжинд тарьдаг бут мод; чимэглэлд хэрэглэнэ
Хоршоо үг
гоо үзэсгэлэн — юмны гадаад үзэмжит байдал
гээ гоо — Алдаа оноо.@гоо III. гоо буурцаг урга. - дулаан орны уул жалгын сүүдэрлэг газар шигүү модон дотор ургадаг бут мод
Товчилсон үг
МҮГЗХ — Монголын Үсчин, Гоо Засалчдын Холбоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.