гуйвах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, юмны тогтож ядан найгах, дайван ганхах
- 2.Хүний сэтгэл зорилго бусдын нөлөөнд татагдаж автагдах зэргээр өөрчлөгдөн хувирах
- 1.банкБанкны сүлжээгээр мөнгө шилжих.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | гуйвах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | гуйвна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | гуйвлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | гуйвав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | гуйвжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | гуйвсан |
| Хэвшсэн нэр (-даг) | гуйвдаг |
| Холбох нөхцөл (-ж) | гуйвж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | гуйваад |
| Болзох нөхцөл (-вал) | гуйвбал |
| Хүсэх (-маар) | гуйвмаар |
| Захирах (-аарай) | гуйваарай |
| Үгүйсгэх (-хгүй) | гуйвахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ийш тийш гуйвах — хоёр тийш найгах
эргэлзэн гуйвах — эргэлзэн дайвах
Хэлц үг
Эрчлэн харвасан сум
Хэдий хүчир боловч
Энгийн зөөлөн салхинд
Гуйвах учир бий
Хоршоо үг
гуйвах дайвах — а.хүн, юмны тогтож ядан найгах, ганхах; б.шилж. өөрийн бодол, итгэл үнэмшилдээ эргэлзэн тээнэгэлзэх, бусдын аяыг дагах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.