гур
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьтанБор гөрөөсний эр
- 2.амьтанхуучирсанБилгийн улирлын долоодугаар сарын нэр.
- 1.гур бөх урга. Хөдөө аж ахуйн нэг зүйл ургамал, будаа мэт үртэй, үрийг үр хэвээр нь бас гурил болгон хэрэглэнэ.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гур |
|---|---|
| Харьяалахын тийн | гурын |
| Заахын тийн | гурыг |
| Өгөх орших тийн | гурд |
| Гарахын тийн | гураас |
| Үйлдэхийн тийн | гураар |
| Хамтрахын тийн | гуртай |
| Чиглэхийн тийн | гур луу |
| Олон тоо | гурууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гур гөрөөс — бор гөрөөс
Хэлц үг
гур алсан газартаа гурав дахин эргэх — нэг удаа ашиг олсон газартаа үргэлжид хүсэл горьдлого тавих
Гур алсан газартаа
Гурав эргэнэ
Гур иддэг ламын цайг уухаар
Голын усыг уувал дээр
Гур тоншсон шаазгай
Гурав дахин эргэлдэнэ
Гурил хулгайлсан хүний
Гур нь цагаан
Гуя нь хаагаа хөөж гүйцдэггүй
Гур согоогоо ад үздэггүй
Хонь алсан газар хоёр эргэхэд нь бүү шоол
Гур алсан газар гурав эргэхэд бүү шоол
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.