гутал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Оймсны гадуур, хөлд өмсөх гадуур өмсгөл
- 1.Гутрал, гуниг, гутахы үйлийн нэр.
- 1.хүний хөлдөө өмсөх эд зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгboot; shoe, footwear
- нэр үгsynonym of гутрал (gutral, “depression, gloom”)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гутал |
|---|---|
| Харьяалахын тийн | гутлынW |
| Заахын тийн | гутлыгW |
| Өгөх орших тийн | гуталдW |
| Гарахын тийн | гутлаасW |
| Үйлдэхийн тийн | гутлаарW |
| Хамтрахын тийн | гуталтайW |
| Чиглэхийн тийн | гутал луу |
| Олон тоо | гутлуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
монгол гутал — хоншоор ээтэн, түрийтэй гутал
савхин гутал — савхиар хийсэн урт түрийтэй гутал
тоохуу гутал — үхрийн элдсэн арьсан таваг, эсгий оймс, элдсэн суран цараг, уяа зэргээс бүрддэг торгууд гутал
усны гутал — бороо усанд өмсөх ус нэвтэрдэггүй гутал
шалбуур гутал — түүхий арьсыг хөлнөөс хүйс хүргэн бүхлээр нь хийсэн ус гатлахад өмсөх гутал
эсгий гутал — эсгийгээр хийсэн өвлийн гутал
гутал тослогч — олны хөлийн газар сууж, гутал тослох ажил эрхлэдэг хүмүүс
гутлын омог — гутлын түрийн дээд ирмэг
гутлын хамар — гутлын өмнө үзүүр
гутлын боом — зулаг түрий хоёрын уулзвар
гутлын зуузай — гутлын өсгийн дотор талд тавих хатуулга
гутлын зулаг — монгол гутлын түрий дор залгасан хоёр хажуу
гутлын эмжээр — гутлын зулаг, түрийг эмжсэн сарьс
гутлын боолт — гутлыг ханзрахаас хамгаалж тусгайлан хийсэн сур
гутлын өсгий — гутлын улны хойд хэсэг
гутлын хэв — хөлийн хэлбэрийг гаргадаг мод
гутлын хэвлүүр — гутал хийхэд хэрэглэх хөлийн хэлбэр бүхий хэлбүүр мод
Хэлц үг
гутал дотор хөл хөлдөхийг андахгүй — судлыг нь барьж сүнсийг нь атгаж юу болсон ч андахгүй мэдэх
Уярангуй сэтгэлтэй ухаалаг эрэгтэй хүнтэй хамт байх над нэг л сайхан санагдах болчих юм даа. Гэвч эвлэлийн үүрийн дарга манайд байх эвгүй санагдана. Ядахдаа хүн цөөхөнтэй суурин газар гутал дотор хөл хөдлөхийг андахгүй биш дээ (Ш.Ванчаарай, Амьдрал).
гутал нь хоол нэхэх — гутлынх нь ам ангайж, ханзрах
Хоёр жил өмсчихсөн болохоор муу хар гутал минь хоол нэхээд байна. Шинэ ботинк авъя даа.
гуталдаа хавчигдсан хөл шиг, эхнэртээ дарлуулсан эр шиг — сэтгэлийн шаналгаа/шаналал эдлэх
Ямар хувь тавилан гэхээрээ гуталдаа хавчигдсан хөл шиг, эхнэртээ дарлуулсан эр шиг байдаг байна аа. Насаараа зовж амьдарлаа.
гутлыг нь өмсөөд, эзнийг нь өшиглөх — даврах
Орох орон оочих аяга өгөөд байдаг, одоо унаа тэрэг гэж даварсан байна лээ. Гутлыг нь өмсөөд, эзнийг нь өшиглөх гэгч юм болох вий дээ.
↑ малгай гутал солилцох
↑өрөөсөн гутал
↑ туулайн гутлаа өмсөх
↑ ус үзээгүй гутал тайлах
↑ цоорхой гуталтай хүн
Байрыг нь харвал
Байдал нь өөр байна
Бас дахиад хэлбэл
Баахан хэцүү байна
Гутал хавчсан юм уу
Хоёр эхнэртэй юм уу
Самсаа нь шарлаж байна
Гутал муут
Гуравын хойно
Гутал оймсыг идэх үү
Оймс гутлыг идэх үү
Дээл муутай хүн
Дөрвөн хүний хойтой
Гутал муутай хүн
Гурван хүний ард
Малгай муу ч хөл дээр тавьдаггүй
Гутал сайн ч толгой дээр тавьдаггүй
Хэл халтирах байтугай
Гутал бас халтирдаг
Эмээл муут тэргийн цаана
Гутал муут гурвын цаана
Эх муу боловч элэг халуун
Гутал муу боловч шилбэ дулаан
Хоршоо үг
гутал хувцас — өмсөх хувцас
Товчилсон үг
ГЗЗҮ — Гутал Захиалга, Засварын Үйлдвэр
МГТҮ — Монгол Гутал Тоноглолын Үйлдвэр
Үгийн гарал
From Proto-Mongolic *gutu-l, compare Dongxiang ghudusun. Probably a Wanderwort connected with Manchu ᡤᡡᠯᡥᠠ (gūlha, “boots”), Korean 구두 (gudu, “shoes, boots”), Japanese 靴 (kutsu, “footwear, boots”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.