гуу
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Суваг шуудуу, жалга ганга
- 1.Юмны хүрээ, жааз
- 2.Бурхан тахил хийх сав.
- 1.хуучирсанЭхнэр хүний ёст хувцсан дээр зүүх нэгэн зүйл алтан чимэг
- 1.Албан бичгийн товч утга зэргийг тэмдэглэсэн тусгай нүүр
- 1.гүн жалгаас гүйхэн суваг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гуу |
|---|---|
| Харьяалахын тийн | гууны |
| Заахын тийн | гууг |
| Өгөх орших тийн | гуунд |
| Гарахын тийн | гуунаас |
| Үйлдэхийн тийн | гуугаар |
| Хамтрахын тийн | гуутай |
| Чиглэхийн тийн | гуу руу |
| Олон тоо | гуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гуутай хөрөг — жаазтай хөрөг
алтадмал гуу — алтадмал жааз
зургийн гуу — зургийн жааз
алтан гуу — эхнэр хүний хувцасны алтан чимэг
бичгийн гуу — албан бичгийн нүүр
Хэлц үг
Гол болгон эхтэй
Гуу болгон ёроолтой
Хөдөө тойрсон ламаас
Гуу тойрсон нохой дээр
Хоршоо үг
гуу ганга — жалга ганга
гуу жалга — ганга жалга
гуу нүх — жалга нүх
гуу салаа — жалга салаа
гуу суваг — ус урсгах гэж зориудаар ухсан болон үер усны нөлөөгөөр үүссэн шуудуу
гуу хүрээ — жалга хүрээ
гуу жааз — хүрээ жааз
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.