Үндсэн хэсэг рүү шилжих

гэдэс

нэр үг/ˈketes/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠭᠡᠳᠡᠰᠦ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хоол боловсруулах эрхтний нэг хэсэг, дээш ходоодтой, доош хошногын сүвтэй холбоотой
  2. 2.
    Хүн, амьтны хэвэл
  3. 3.
    бичгийн хэлМонгол бичгийн зурлага.
нэр үг
  1. 1.
    Ходоод хошного хоёрын дундах хоол боловсруулах эрхтний нэг хэсэг

Англи утга

  • нэр үгabdomen, stomach, intestine

Тийн ялгал

Нэрлэхийн тийнгэдэс
Харьяалахын тийнгэдэсний
Заахын тийнгэдсийг
Өгөх орших тийнгэдсэнд
Гарахын тийнгэдэснээс
Үйлдэхийн тийнгэдсээр
Хамтрахын тийнгэдэстэй
Чиглэхийн тийнгэдэс рүү
Олон тоогэдэснүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • бүдүүн гэдэс — шулуун гэдэс

  • нарийн гэдэс — өлөн гэдэс

  • шулуун гэдэс — бүдүүн гэдэс

  • гэдэс алдах — тарга хүч авахгүй болох

  • гэдэс базлах — дотор эвгүйцэж базлан өвдөх

  • гэдэс гарах — а.гэдэс нь ил харагдах; б.шилж. сайн цадах

  • гэдэс гаргах — мал нядлах

  • гэдэс дүүрэх — а.цадах; б.гэдсэнд хий орох

  • гэдэс дүүрэн — цатгалан

  • гэдэс мушгих — дотор эвгүйтэн базлан өвдөх

  • гэдэс ороолдох — гэдэс зангирах

  • гэдэс өлсөх — хоол идэхийг хүсэх

  • гэдэс түгжрэх — ходоод хоол боловсруулж чадахаа болих

  • гэдэс хуржганах — гэдэс дүүрч хур хур дуугарах

  • гэдэс цайлгах — а.цагаан идээ идэх; б.гүүний айраг уух

  • гэдэс цайх — цагаан идээнд ханах

  • гэдэсний өвчин — ходоод гэдэсний замын өвчин

  • гэдэсний хижиг — дотрын халдварт өвчин

  • гэдэсний цагаан хорхой — амьтны гэдсэнд үүсч бий болдог нялцгай шимэгч хорхой

  • гэдсээ сойх — хоол бага идэх, удтал хоол идэхгүй байх

  • их гэдэстэй — жирэмсэн

Хэлц үг

  • гэдсэндээ хөлөө хийлцэх — бие биенийхээ мууг үзэх гэж өрсөлдөн тэмцэлдэх

  • гэдэс нь өвдсөн юм шиг — үхээнц дорой, бээвийсэн

  • гэдэс нь цадавч нүд нь цадахгүй — хэрэгцээ нь гүйцэд хангагдсан байтал бас л авахыг боддог

  • гэдсийг нь хормойлуулах — алах

  • гэдсээ илэх — ажил төрөлгүй алхайн хэвтэх

  • гэдэс наашлах — цадах

  • гэдсээ борлуулах — гэдсээ тэжээх

    Баян малд явж байхдаа хоормог ууж гэдсээ борлуулж байв.

  • Бие боол

  • Гэдэс ноён

  • Гэдэс нь цадавч

  • Санаа нь цадахгүй

  • Гэдэс хоосон

  • Мөр нүцгэн

  • Гэдэс цадвал гэрээ санахгүй

  • Гэргий авбал ээжийгээ санахгүй

  • Гэдэс цадвал өдрийн сээтгэр

  • Гэргий залбал жилийн сээтгэр

  • Гэдэс цадвал хишиг өдөр

  • Нар гарвал сайн өдөр

  • Гэзэг халах

  • Гэдэс цадах

  • Гэр байвал юу үл хэлэлцэх вэ

  • Гэдэс байвал юу үл идэх вэ

  • Гэр болохоор юу үл хэлэлцэх вэ

  • Гэдэс болохоор юу үл идэх вэ

  • Гэр гэрийн цуугиан

  • Гэдэс гэдэсний булан

  • Гэр гэрийн шуугиан

  • Гэдэс гүзээний дулаан

  • Гэр дулаан

  • Гэдэс цатгалан

  • Гэр олон

  • Гэдэс ганц

  • Гэр тулд юу эс хэлэлцэх вэ

  • Гэдэс тулд юу эс идэх вэ

  • Гэр юм чинь юу эс хэлэлцэх вэ

  • Гэдэс юм чинь юу эс идэх вэ

  • Гэрээс гарахгүй

  • Гэдэс алдахгүй

  • Мөр бүтэн

  • … болон өөр 6

Зүйр цэцэн үг

  • Гэрээс гарч гэдэс алдаагүй

Хоршоо үг

  • гэдэс гүзээ — зургаан савын ерөнхий нэр

  • гэдэс дотор — таван цул, зургаан савын ерөнхий нэр

  • гэдэс ходоод — дотор ходоод

  • гэдэс хээл — гэдэс хэвэл

  • гэдэс хэвэл — хээл хэвэл

Үгийн гарал

Akin to Buryat гэдэһэн (gedehen)

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.