гэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Монгол угсаатны уламжлалт, оршин суух үндэсний эсгий сууц
- 2.Гэртэй холбогдох бусад зүйл
- 3.Амьтны үр зулзага орших сав
- 4.Юмны гадуурх хальс, бүрээс буюу агуулах уут сав
- 5.тоглоомАрдын хөлөгт наадам, хөлөг дээр дөрвөн цагаан, дөрвөн улаан чулууг өрөөд, зураасны дагуу дуртай тийшээ нүүж, эсрэг талынхаа гэрийг идэх зэргээр нааддаг тоглоом.
- 1.зурхай(Одон зурхайн гуч хоног; тэнгэрийг тойрон 360 хоногийг бүгд 12 гэр, 12 эшид хуваана).
- 1.Гэрэл гэгээ.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгyurt, ger; house
- нэр үгlight
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гэр |
|---|---|
| Харьяалахын тийн | гэрийнW |
| Заахын тийн | гэрийгW |
| Өгөх орших тийн | гэртW |
| Гарахын тийн | гэрээсW |
| Үйлдэхийн тийн | гэрээрW |
| Хамтрахын тийн | гэртэйW |
| Чиглэхийн тийн | гэр лүү |
| Олон тоо | гэрүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
таван ханатай гэр — таван ханаас бүрдсэн гэр
гэрийн багш — суралцагчдын гэрт очиж сургалт явуулдаг хүн
гэрийн буурь — а.гэр барих газар; б.гэр барьж байсан газар
гэрийн бүслүүр — гэрийг тогтоон барих оосор
гэрийн бүрээс — гэрийн гадуур нөмөргөх эсгий бүрээс
гэрийн мод — тооно, унь, хана, хаалга
гэрийн үйлчлэгч — гэрийн ажлыг тусгай гэрээний дагуу, хөлстэйгээр хийдэг үйлчилгээний ажилтан
гэрийн хоймор — гэрийн голомтоос хойшхи хэсэг
гэрийн хэрэглэл — гэрийн дотор тавих хогшил
гэрийн бараа харахгүй — а.гэртээ орж амрах завгүй; б.гэрээсээ хол, өөр газар ажиллах
гэр барих — а.гэр босгон байгуулах; б.өрх хөрөнгө тусгаарлах; в.даалуу зэрэг зарим тоглоомоор тоглоход хэн ахлах модтой нь дарж өөрийн болгох
гэр баян — чинээлэг баян
гэр бүл — гэрийн доторх хүмүүс
гэр бүл болох — эр эм болох
гэр гэрлэх — а.гэргий авах; б.гэр орноо сайн авч явах
гэр зуур — а.гэрийн хүмүүсийн дотор; б.гэрийн орчин тойрноос үл холдох
гэр нүүлгэх — а.нүүж суух; б.бэр буулгах ардын зан үйл
гэр сургалт — тодорхой нэг айлыг материаллаг баазаа болгон сонгож, хөдөлмөр сургалтын ажил явуулах үйл явц
гэр хороолол — дан эсгий гэрээс бүрдсэн хороолол
албат гэр — нурууны дагуу үүд хийсэн гэр
ар гэр — гэрийн эзэн хол газар одоход гэрт нь үлдсэн хүмүүс
бор гэр — а.өөрийн мэдлийн, хувийн гэр орон; б.шилж. идээ цагаа боловсруулдаг илүү гэр, банаг
галын гэр — хоол цай чанадаг гэр
засгийн гэр — хуучир. - а.төрийн ордон; б.албаны гэр
илүү гэр — бараа хураах гэр
нүхэн гэр — эрэг газрыг хөндийлөн ухаж хийсэн сууц
сангийн гэр — түүх. - сан хөрөнгө хадгалах гэр
гэр тэрэг — тэргэн дээр бөхлөн барьсан гэр
улаан гэр — түүх. - ухуулга, таниулга, дугуйлан хийдэг гэр
хар гэр — шорон гяндан
хатгуур гэр — овоохой, цээжин гэр
цээж гэр — тооно, унь хоёроос бүрдсэн түр зуурын хэрэгцээний оромж
гэрийг засах — улс гэрийг төвшитгөн мандуулах
гэрийн ариун цэвэр — гэр орондоо цэвэрч байх шаардлага
гэрийн боол — гэрийн зарц
гэрийн даалгавар — хичээлээс гадуур гэртээ хийх ажил
гэрийн дарга — түүх. - өрхийн толгойлогч
гэрийн уянгат мод — гэрийн мод хийх уянгат модны нэг зүйл
гэрийн сургууль — гэрээр сургах сургалтын хэлбэр
гэрийн үеийн бичмэл — гэрийн тэргүүлэгчдийн удам уламжлан бичсэн ургийн тодорхойлолт
- … болон өөр 17
Хэлц үг
гэртээ хэлэхэд гэрийн хойно хүнтэй — а.нууж хэлсэн үгийг бусад хүн сонсож мэднэ; б.сонор сэрэмжтэй байхыг сануулсан нь
гэр хагартал — маш чанга
гэрийн буг болох — ажил төрөл хийхгүй, гэрээс үл гарах
гэрийн мухар сахих — гэрээс гарахгүй байх
гэрээ мартсан гэсэр — гэрийн бараа хардаггүй, тэнэмтгий
ханан гэр холдож хадан гэр ойртох — үхэх дөхөх
гэр барих — гэрлэх, гэр бүлтэй болох
Гэхдээ энэ золиг төр барилцах нь байтугай гэр барилцаж чадахгүй гэдгийг миний бие хэний ч өмнө ам бардам хэлж чадна (Б.Догмид, Зэрэг нэмэхийн өмнөхөн).
гэр халдах — айл хөрштэйгөө халдан муудалцах
Энэ даруй манайд баршгүй хишиг бөгөөтөл бид гэдрэг хүнтэй гэр халдаж болох уу, энэ үеийн шинэ өргөмжилсөн түшмэд нэгэнд Бити улсын манайд гүн ачтайг мэдэхгүй (В.Инжаннаши, Хөх судар).
гэрийг засах/төвхнүүлэх — улс гэрийг төвшитгөн мандуулах
Бие хамгаалагч партизан дэргэд нь очиход “шинэ Монгол улсын өрхийг бид татлаа. Одоо улс гэрийг төвхнүүлэх цаг ирэв” гэж хэлэв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
гэрийн бараа харахгүй [болох] — гэртээ орж амрах завгүй, гэртээ ирэхээ болих
Өглөө мордоод л явна, ихэвчлэн орой харуй бүрий болсон хойно л гэрийн бараа харна (Дугаржав, Аав ээжийн минь буян заяа түшиг).
гэрийн жавар үргээх — а.тогоо нэрэх
Гэрийн жавар үргээж, тогоо бүрхээр нийлүүлсэн юм. Амт муутай сувс л гарсан байхаа даа. б.айлд хүндтэй зочин орж ирэн баясгах
гэрийн утаа үзэх — хүүхдээ гэрлүүлэх, айл гэр болгох
Өтөлсөн муу аав чинь хүүгийнхээ гэрийн утааг үзээд үхвэл сэтгэл амар (Л.Түдэв, Уулын үер).
↑ нэг гэрт багтахаа болих
↑ хадан гэр ойртох
↑ ханан гэр холдож, хадан гэр ойртох
↑ хар гэртээ хаан, бор гэртээ богд
↑хөх гэрийн тагтаа, хөдөөний саравчинд үүрлэх
Гэр байвал юу үл хэлэлцэх вэ
Гэдэс байвал юу үл идэх вэ
Гэр барилцсан нь үүд хооронд
Гэдсээ илсэн нь дээд биенд
Гэр болохоор юу үл хэлэлцэх вэ
Гэдэс болохоор юу үл идэх вэ
Гэр гэрийн ёс
Гүзээ гүзээний булан
Гэр гэрийн цуугиан
Гэдэс гэдэсний булан
Гэр гэрийн шуугиан
Гэдэс гүзээний дулаан
Гэр гэрийн явдлыг
Гэгээн ухаантан мэдэхгүй
Гэр гэрийн явдлыг зургаан журган шүүж чадахгүй
Гэр дуган
Гэргий дагина
Гэр дулаан
Гэдэс цатгалан
Гэр малгүй хүн
Гэрийн нохойноос доор
Гэр нэвт гэгээтэй
Гишүүний улаан хацартай
- … болон өөр 20
Зүйр цэцэн үг
Гэрээ мартсан гэсэр биш
Гэдэргээ унасан хожуул биш
Гэрийн үүд гэдгэр сайн
Гэрийн эзэн бөгтөр сайн
Гэрийн хулганагүй бол гадны хулгана гайгүй
Гэртээ суусан мэргэнээс гадагш явсан мунхаг дээр
Хоршоо үг
урц гэр — монгол үндэстний сууц
гэр байшин — орон сууц
гэр балгас — орон балгас
гэр бараа — эд хогшил, ачаа бараа
гэр гадаа — гэр орон
гэр майхан — амьдрах болон түр байрлах сууц
гэр мал — гэр орон, мал ахуй
гэр нутаг — нутаг орон
гэр ордон — сууц ордон
гэр оромж — орогнох байр
гэр орон — амьдарч буй байр сууц
өргөө/өргөө гэр — амьдран суух орон байр
өрх/өрх гэр — гэр бүл
гэр хашаа — хүний амьдран суух сууц болон түүнийг тойруулан барьсан хүрээ
гэр хогшил — хүний амьдрах сууц болон түүн доторх эд зүйл
гэр хотол — гэр бүл нийтээр, бүгдээрээ
гэр хөрөнгө — хогшил хөрөнгө
гэр хөтөл — гэр орон
гэр хүрээ — хашаа хүрээ
айл гэр — айл өрх
тугдам гэр — өргөө гэр, хүндтэй хүмүүсийн орд өргөө
улс гэр — улс орон
Товчилсон үг
ГАМЭҮ — Гэр Ахуйн Модон Эдлэлийн Үйлдвэр
ГАЦХ — Гэр Ахуйн Цахилгаан Хэрэгсэл
ГАЭҮ — Гэр Ахуйн Эдлэлийн Үйлдвэр
ГБХ — Гэр Бүлийн Хүчирхийлэл
ГХ — Гэр Хороолол
ГХХ — Гэр Хорооллын Холбоо
ДГБН — Дэлхийн Гэр Бүлийн Нийгэмлэг
ДГБССН — Дэлхийн Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
ДЭТГБМХ — Дэлхийн Энх Тайвны Гэр Бүлийн Монголын Холбоо
ДЭТГБХ — Дэлхийн Энх Тайвны Гэр Бүлийн Холбоо
ДЭТЭНТГБМХ — Дэлхийн Энх Тайван, Эв Нэгдлийн Төлөөх Гэр Бүлийн Монголын Холбоо
ИГБББ — Иргэний Гэр Бүлийн Байдлын Бүртгэл
ИГББББ — Иргэний Гэр Бүлийн Байдлыг Бүртгэх Байгууллага
ИГБББТ — Иргэний Гэр Бүлийн Байдлыг Бүртгэх Товчоо
ИГББТА — Иргэний Гэр Бүлийн Бүртгэлийн Төв Архив
МГБССН — Монголын Гэр Бүлийн Сайн Сайхны Нийгэмлэг
МГБХ — Монголын Гэр Бүлийн Холбоо
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠭᠡᠷ (ger) гэр (ger) # From Classical Mongolian ᠭᠡᠷ (ger), from Middle Mongol [Term?], from Proto-Mongolic *ger. Cognate with Buryat гэр (ger), Khamnigan Mongol гэр (ger), Kalmyk гер (ger), etc. # Could it also be related to Tibetan གུར (gur) and Proto-Turkic *kerekü (“a type of yurt”)?
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.