гэрээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ажил хэргийг хэрхэн гүйцэтгэхээр улс, байгууллага, хүмүүсийн харилцан үүрэг хүлээж, харилцан тохиролцсоноо батлах баримт
- 2.Хоёрын хооронд батлах хүн
- 1.Гэгээ, гэрэл
- 1.Хулс модны цуудсыг урт гөрөн хийсэн шөнө явахад шатаан хэрэглэх зүйл
- 1.Агт хурах, шогох газар.
- 1.гэрээ гэрдэх хуучир. (хуурай бургас туйванг баглан уяж гал шатаан гэрэлд нь шөнө загас сэрээдэн гөрөөлөх).
- 1.гэрээ хацар (нүдний доорх түгдгэр).
- 1.тохироо хийх аман үйлдэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpact; agreement; treaty; contract
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | гэрээ |
|---|---|
| Харьяалахын тийн | гэрээний |
| Заахын тийн | гэрээг |
| Өгөх орших тийн | гэрээд |
| Гарахын тийн | гэрээнээс |
| Үйлдэхийн тийн | гэрээгээр |
| Хамтрахын тийн | гэрээтэй |
| Чиглэхийн тийн | гэрээ рүү |
| Олон тоо | гэрээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэрээ байгуулах — хэлэлцээ хийх
гэрээ батлах — хэлэлцээрийг батлах
гэрээ зөрчих — хэлэлцээрийг зөрчих
гэрээ цуцлах — хэлэлцээрийг цуцлах
найрамдлын гэрээ — хоёр улсын хоорондын нөхөрсөг харилцааны талаар албан ёсоор тохиролцсон баримт бичиг
хамтран ажиллах гэрээ — хоёр талын хамтран ажиллах хэлэлцээр
хөдөлмөрийн гэрээ — ажил хөдөлмөрийг хэрхэн гүйцэтгэх тухай байгууллага, хувь хүмүүсийн хооронд байгуулсан баримт
гэрээ бичиг — баталгаа баримт, баримт бичиг
гэрээ шарлах — гэгээ орох
үүрийн гэрээ — уул завсарлахын урьд гарах гэрэл, үүрийн гэгээ
гэрээ барих — гэрээ шатаан гэрэл гаргах
Хэлц үг
Биеэ засаж хүнийг зас
Гэрээ засаж гүрнийг зас
Биеэ засаад гэрээ зас
Гэрээ засаад төрөө зас
Биеэ тохижуулж байж гэрээ тохижуул
Гэрээ тохижуулж байж улсаа тохижуул
Гинжтэй нохой ч
Гэрээ сахидаг
Гурван өдөр зодогдохгүй хүүхэд
Гэрээ тойроод уйлна
Гэрээ мартсан Гэсэр биш
Гэдэргээ унасан хожуул биш
Гэрээ мартсан Гэсэр шиг
Гэмээ мартсан хулгай шиг
Гэрээ үзэхгүй
Айлаа үзэх
Гэрээ шүүрдвэл эрэлд тус
Жороо шүүлцвэл эрдэмд тус
Улсыг хураахад зусар түшмэлийн үгийг бүү ав
Гэрээ засахад зусар эхнэрийн үгийг бүү ав
Хоршоо үг
гэрээ баталгаа — баримт баталгаа
гэрээ болзоо — болзол хэлэлцээр
гэрээ хэлэлцээр — баримт хэлэлцээр
гэрээ гэрч — батлах гэрч
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠭᠡᠷᠡ (ger-e) гэрээ (geree)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.