гөрөөс
Тайлбар
- 1.амьтанУргамал идэшт, том биетэй, туурайтан зэрлэг амьтны ерөнхий нэр
Нийлмэл үг
гөрөөс агнах — гөрөөс авлах
бор гөрөөс — Бугынхан овогт, ойт хээр, гол мөрний бургас шугуйгаар амьдардаг, өвсөн тэжээлт, салаа туруут хөхтөн
бух гөрөөс — нэгэн зүйл том зэрлэг үхэр
лам гөрөөс — тэмээнийхэн овгийн салаа туруут амьтан; тэмээн гөрөөс
майраг гөрөөс — эвэргүй гөрөөс
нарийн гөрөөс — бор гөрөөс, зээр мэтийн жижиг гөрөөс
тураг гөрөөс — буга, хандгай зэрэг том гөрөөс
тэмээн гөрөөс — хавтгай, зэрлэг тэмээ
үхэр гөрөөс — зэрлэг үхэр
хүн гөрөөс — а.домгийн амьтан; б.баавгай
хүн хар гөрөөс — алмас
ямаан гөрөөс — янгир ямаа
Хэлц үг
гөрөөс агнах — эмс охид хөөцөлдөх, эхнэр хүүхэн эрж хонох
Тэднийх нэгэн охинтой агаад охин минь нэгэн сайн хүү төрүүлээсэй гэж мөрөөдөж суудаг эмгэн, охиноо сайн ханьтай болгож юун магад гэж бодож суув. Аавынхаа үгнээс гажиж ер үзээгүй хүү явахаар шийдсэн авч эмгэний гуйлтанд орж хонох болов. Чингэхдээ гөрөөс агнаж өгчээ (Сампилдэндэв, Ашиг зангийн домог).
↑ үргэсэн гөрөөс шиг
Гөрөөс алсан газраа
Өдөр бүр гөрөөлдөг
Гөрөөс идэш ихтэйд таргалдаг
Гүрэмч зовлон ихтэйд жаргадаг
Гөрөөс ядарвал уулаа
Хүн ядарвал ургаа
Зүйр цэцэн үг
Гөрөөс ядарвал уулаа
Хүн ядарвал төрлөө
Хоршоо үг
ан гөрөөс — алж агнах зэрлэг амьтан
араатан гөрөөс — араатан амьтан
зээр гөрөөс — тугалмайт овгийн туурт төрөлд багтах сүүгээр бойжигч амьтад
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.