Үндсэн хэсэг рүү шилжих

даага

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хоёр настай адуу
  2. 2.
    Хоёр настай
  3. 3.
    шилжсэн утгаБага жижиг
  4. 4.
    Нэхэл
IIнэр үг
  1. 1.
    Тоонын доторх бөгтөрдүү хэлбэртэй бэхэлгээ болгосон хөндлөн хэгээс мод
  2. 2.
    Толгой талыг нь холбосон хоёр унь
  3. 3.
    Хөндлөвч, ялуу
  4. 4.
    Хэлхээ холбоо бүхий зүйл

Тийн ялгал

Нэрлэхийн тийндаага
Харьяалахын тийндааганы
Заахын тийн—
Өгөх орших тийндаагаад
Гарахын тийндааганаас
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийндаагатай
Чиглэхийн тийндаага руу
Олон тоодааганууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • даага барих — а.даагыг сургах, унах, эдлэхээр барин авах; б.уралдаж ирсэн даагыг барианы зурхайд бүртгэх

  • даага сургах — даагыг унаа эдэлгээнд дасгаж номхруулах

  • даага унах — а.даага хөлөглөх; б.даага доош ойчих

  • даага уях — а.хусран гүү барих; б.наадамд уралдуулахаар сойх; в.зэл, уяанаас уях

  • дааганы ам хагалах — даагыг сургаж, амаа мэддэг болгох

  • дааганы уралдаан — даага уралдуулан наадах баяр цэнгэл

  • дааган тором — хоёр настай тэмээ

  • алаг даага — амьт. - урд хөл богино, урт сүүлтэй, Хойд Африк, Евразийн говь цөл, хээрийн задгай газар нутагладаг, хойд хөл дээрээ дэгдэн явах нэг төрөл мэрэгч; алагдаахай

  • дааган атаахай — амьт. - нэгэн зүйл сүүгээр бойжигч амьтан, шавжаар идэшлэнэ

  • дааган буу — бага гарын үхэр буу

  • дааган жэргэ — тогл. - тус бүр арван хоёр чулуугаар тусгай хөлөг дээр “бугын жэргэ” наадахтай адил нааддаг монгол үндэсний наадам

  • дааган сүүл — урга. - хангайд ургадаг нэгэн зүйл олон наст үет ургамал; зээрэн шилбэ

  • дааган товшуур — хөгжим. - долоон бирнээтэй, дунд гарын товшуур

  • дааган тэрэг — тогл. - хөлөг дээр арван хоёр чулуугаар нааддаг наадгай

  • дааган чих — урга. - чийглэг, хөвсгөр хөрстэй газар бутлан ургадаг, нарийн улаавтар навчтай, жижигхэн үртэй, исгэлэн амттай, олон наст ургамал

  • тоонын даага — тоонын хэгээс мод

  • унины даага — богино, хугархай унийг бүтэн унинд дагуулж нийлүүлэн баглаж тогтоосон нь

  • эрэгнэгийн даага — эрэгнэгийн хөндөл мод

  • дааган дэл — үргэлжлэн цуварсан хадтай толгод

  • дааган нуур — газар доогуур болон дээгүүр усны судлаар холбогдсон хоёр нуур, холбоо нуур

  • дааган хомоол — хялгасаар холбогдсон хоёр хомоол; үүнийг унага ихэрлэнэ хэмээн бэлгэдэж ханын толгойноос өлгөнө

Хэлц үг

  • даага далантай, бяруу булчинтай — тарган тавтай, өнтэй сайхан

  • даагаа нэхэх — а.тоглоом наадамд хожигдсон хүн дахих; б.бусдаас хариугаа авах

  • ↑ амаа мэдэхгүй даага шиг

  • Даага далантай

  • Бяруу булчинтай

  • Даага дээр нь давтаж

  • Шүдлэн дээр нь шүтэх

  • Хязаалан дээр нь шахаж

  • Соёолон дээр нь сой

  • Даага дээрээс унаагүйгээ

  • Дарвагар хар дээрээс унана

  • Даага сүүлдэж

  • Дархан цол нэрлүүлдэг

  • Даага унавал хатирдаг

  • Дэлт унавал хөтөлдөг

  • Даага унавал шийрийг нь хар

  • Даавуу авбал захыг нь хар

  • Даага унасан хүн уралдаанд дуртай

  • Дан дээл өмссөн хүн барилдаанд дуртай

  • Даага эхдээ ялдам

  • Дархан дөшиндөө ялдам

  • Унага өрвөлгөөндөө

  • Даага дарвилгаандаа

Зүйр цэцэн үг

  • Дааганаас унаж үхдэггүй

  • Дарвагараас болж үхдэг

  • Булгивал нэг дааганых

  • Буцалвал нэг тогооных

Хоршоо үг

  • унага даага — нэг, хоёр настай адуу

  • үрээ даага — бага насны эр адуу

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.