давирхай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шилмүүст мод ургамлаас гарах наалдамхай эд, агаарт хатах шүүс; лав хийхэд хэрэглэнэ
- 2.Чулуун нүүрс, хүлэр зэргээс гаргаж авдаг халуунд зөөлрөх, уян налархай чанар бүхий дээд молекулт нэгдлийн ерөнхий нэр
- 3.явган хүний зам хийдэг бодис
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | давирхай |
|---|---|
| Харьяалахын тийн | давирхайн |
| Заахын тийн | давирхайг |
| Өгөх орших тийн | давирхайд |
| Гарахын тийн | давирхайгаас |
| Үйлдэхийн тийн | давирхайгаар |
| Хамтрахын тийн | давирхайтай |
| Чиглэхийн тийн | давирхай руу |
| Олон тоо | давирхайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
давирхай гоожих — давирхай шүүрэх, модноос давирхай ялгарах
давирхай тогтох — давирхайтах
давирхайн тос — нарсны бохийг нэрж гаргасан дэгдэмхий чанартай тос
давирхайн шүүс — шилмүүст модноос шүүрч гардаг цавуулаг шингэн зүйл
модны давирхай — модны зунгааралдсан наалдамхай шүүс
үнэрт давирхай — анхилуун үнэр бүхий давирхай
шар давирхай — тунгалаг давирхай
давирхай гиваан — малын цөснөөс гардаг зөөлөн чулуулаг эд
давирхай нүүрс — хар өнгийн тослог эд ихтэй нүүрс
давирхай шил — хув
Хэлц үг
давирхай халаах — бусдыг цаашлуулах, яриаг нь хөгжөөх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.