давхраа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Давхарлан тогтсон юм; давхарга
- 1.Нүдний дээд зовхинд тогтсон аньсаганы гүн нугалаас
- 1.Уланд нь эсгий давхарлан хийсэн монгол гутал
- 1.Нийгмийн нэгэн анги бүлэг бологсод; давхарга
- 1.гүнзгий бодож боловсруулсан хийсвэр газар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | давхраа |
|---|---|
| Харьяалахын тийн | давхрааны |
| Заахын тийн | давхрааг |
| Өгөх орших тийн | давхраанд |
| Гарахын тийн | давхраанаас |
| Үйлдэхийн тийн | давхраагаар |
| Хамтрахын тийн | давхраатай |
| Чиглэхийн тийн | давхраа руу |
| Олон тоо | давхраанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
давхраа мандал — агаар мандлын дээд хэсэг
давхраа тогтох — а.давхар үе бий болох; б.нүд давхраатах
хөрсний давхраа — хөрсний үе тогтоц
давхраат галт уул — оройн хэсэг болох шоовон нь үелсэн олон давхар бөсөл чулуулгаас тогтсон галт уул
давхраат мандал — тропомандлын доод талд их өргөрөгт наймаас арван километр экватор орчим арван зургаагаас арван найман километр өндрөөс эхлэн тавиас тавин таван километрт хүртэл үргэлжилсэн хийн мандлын нэг үе
хүн амын өргөн давхраа — хүн амын дунд нэлээд газар авч дэлгэрсэн давхраа
давхраа багатай — нимгэн, нууц далд давхраатай
давхраа томтой — зузаан, ил тод давхраатай
нүдний давхраа — зовхины доод ирмэгт уртааш тогтсон гүн нугалаас
давхраат алаг нүд — нүдний аньсаганд гүн нугалаас бүхий торомгор нүд
давхраа өмсөх — давхар ултай монгол гутал өмсөх
нийгмийн давхраа — нийгмийн анги бүлгийг бүрдүүлэгч хэсэг
дээд давхраа — хөрөнгө чинээ, нөлөөний хүрээгээрээ нийгэмд тэргүүлэгч үүрэгтэй хэсэг
сэхээтний давхраа — шинжлэх ухаан, сургалт хүмүүжил, хүмүүнлэгийн салбарт ажилладаг дээд боловсролтой хүмүүс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.