дагавар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дагалдаж буй юм; дагасан юм
- 2.(ажил мэргэжил дагаж суралцах нь, дагалдан).
- 1.хэл шинжлэлҮгийн язгуур, үндсэнд залгаж үгийн утгыг хувилгах залгавар бүтээвэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дагавар |
|---|---|
| Харьяалахын тийн | дагаврын |
| Заахын тийн | дагаврыг |
| Өгөх орших тийн | дагаварт |
| Гарахын тийн | дагавраас |
| Үйлдэхийн тийн | дагавраар |
| Хамтрахын тийн | дагавартай |
| Чиглэхийн тийн | дагавар луу |
| Олон тоо | дагаврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дагавар бичиг — хавсруулан үйлдсэн тодруулга бичиг
дагавар хүүхэд — дахин гэрлэсэн хүмүүсийн аль нэгийг дагаж ирсэн, түрүүчийн нөхөр болон эхнэрийн хүүхэд
дагавар залгах — үгийн язгуур, үндсийн араас дагавар залгаж, шинэ үг бүтээх
дагавар үг — үгийн хам бүтцээс гадуурх дагавар, өгүүлбэрийн холбогдох үгийг дагаж цаг, орон, зорилго, шалтгаан, жич адилтгах, тоймлох, хязгаарлах, хураах, хамаатуулах, хүчлэх зэрэг хэл зүйн нэмэлт утга илтгэдэг хийсвэр үг
дагаврын арга — дагавар залгаж үг бүтээх арга
дагаврын утга — язгуур, үндсийн араас залган орж, үгийн сангийн шинэ нэгж бүтээх чадамж
дагаваргүй үг — дагавар бүтээвэр залгаагүй үг
Хоршоо үг
үр дагавар — үйлээс гарах эцсийн үр дүн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.