дагнах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Халаа солиогүй ганцаар хийх
- 2.Нэг зүйлийг тууштай дагах, үргэлжид, дагтан, байнга
- 3.Найрчид тус бүр нэжгээд хул айраг уух
- 4.Дан болгох
- 5.Үйл хөдөлгөөн нэг тийш хандаж чиглэх;
- 1.Юмыг хөлсөөр түр хэрэглэх;
- 2.Эд юмыг барьцаанд өгөх, данжлах.
- 1.Дан хоолойгоор уянгалан эгшиглэх; хөгжимгүй дуулах
- 1.Дагнуураар газар хагалах, борнойдох
- 1.Иртэй зүйлийг арьс, бөс зэрэгт нийлэх, торгон ир гаргах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | дагнах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | дагнана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | дагналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | дагнав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | дагнажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | дагнасан |
| Хэвшсэн нэр (-даг) | дагнадаг |
| Холбох нөхцөл (-ж) | дагнаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | дагнаад |
| Болзох нөхцөл (-вал) | дагнавал |
| Хүсэх (-маар) | дагнамаар |
| Захирах (-аарай) | дагнаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | дагнахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил дагнах — нэг л ажлаа үргэлжлүүлэн хийх
бууц дагнах — нэг л бууцан дээрээ суух
манаа дагнах — а.ганцхан манааны л ажил хийх; б.нэг л хүнээр манаа хийлгэх
дагнан байх — байнга байх
дагнан очих — үргэлж очих
дагнан үзэх — дандаа үзэх
дугараа дагнах — нэгэн төрлийн ундаагаар дугараа барих
гэрээ дагнах — гэрийн дулаалгыг авч, дан бүрээстэй болгох
ном дагнах — шашны номыг аялгуулан унших
газар дагнах — газар дагнуурдах
хутга дагнах — хутганд торгон ир гаргах
тонгорог дагнах — тонгорог ирлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.