дагуул
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дагаж явах зүйл; дагуулж дайсан юм
- 2.Хүндтэй нөлөө бүхий хүнийг дагаж хүчин зүтгэж явах хүн; хань бараа бологч
- 3.одоронДэлхий, од, гарагийг тойрон эргэх дагавар эрхэс
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дагуул |
|---|---|
| Харьяалахын тийн | дагуулын |
| Заахын тийн | дагуулыг |
| Өгөх орших тийн | дагуулд |
| Гарахын тийн | дагуулаас |
| Үйлдэхийн тийн | дагуулаар |
| Хамтрахын тийн | дагуултай |
| Чиглэхийн тийн | дагуул луу |
| Олон тоо | дагуулууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дагуул араа — араат механизмын төвийн араатай харьцан, түүнийг тойрон эргэх араа
дагуул инж — охиныг айлд бэр буулгахад дагуулан өгөх юм
дагуул ургамал — ургамлын бүлгэмдэлд зонхилдоггүй боловч байнга тэнд оршигч ургамал
дагуул мал — мал сүрэгт бэлчээрээр нийлэн бараадаж явах алдуул мал
дагуул хүүхэд — дахин гэрлэгсдийн аль нэгийг нь дагаж ирсэн, түрүүчийн нөхөр болон эхнэрийн хүүхэд
дагуул бөх — амлагдсан бөх, бага цолтой бөх
дагуул болох — хань бараа болох, хиа болох
дагуул од — гараг эрхсийг тойрон эргэдэг од
дэлхийн дагуул — сар
нарны дагуул — нарны аймаг дахь гараг эрхэс
сарны дагуул — сарыг тойрон эргэх сөнөсөн биет
хиймэл дагуул — сансар. - гараг дэлхийг тойрон нисэх, хүний зохион бүтээсэн алсын удирдлагатай сансрын нисэгчгүй хөлөг
Хоршоо үг
нэхүүл дагуул — ямар нэгэн хэрэг явдал болон хүний араас эрэл сурал болж буй этгээд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.