дажин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дайны уршгаар гарах хулгай дээрэм, үймээн самуун
- 2.шилжсэн утгаХүнд эв эегүй ярдаг зан
- 3.шилжсэн утгаИдэш ууш, эд хэрэглэгдэхүүн ховор, тарчиг
- 4.Өвс бэлчээргүй, ган гачигтай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дажин |
|---|---|
| Харьяалахын тийн | дажны |
| Заахын тийн | дажныг |
| Өгөх орших тийн | дажинд |
| Гарахын тийн | дажнаас |
| Үйлдэхийн тийн | дажнаар |
| Хамтрахын тийн | дажинтай |
| Чиглэхийн тийн | дажин руу |
| Олон тоо | дажнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дажин болох — үймээн самуун болох
дайнаас дажин нь — үймээн самуун, хулгай дээрэм дайнаас илүү гарз учруулдаг
дажин зан — нийцгүй яхир зан
дажин хоосон цаг — хүнс хоол ховор хомс цаг үе
дажин жил — ган, зуд үргэлжилсэн хатуу жил
дажин газар — өвс, ургамал, бэлчээр муутай газар
Хэлц үг
Дажин ихэдвэл үхэл ирнэ
Давалгаа ихэдвэл шуурга ирнэ
Хоршоо үг
дайн дажин — дайн тулаан, үймээн самуун
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.