дайсан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өшөө хорслоос үүдэн эвлэршгүй эсэргүүцэж байгаа эсрэг этгээд
- 2.Байлдаж байгаа нөгөө этгээд;
- 3.Халгаатай сөрөг зүйл
- 1.дайсан тэнгэр шашин. (дайчин тэнгэр; морь унаж, нум сум агссан, жад барьсан дайчин эрийн дүртэй, дайн тулааны үед цэрэг эрсийн зүрх зоригийг нэмж, ялалт авчирдаг тэнгэр).
- 1.ямар нэг дайсагнасан хүмүүсийн нэгдэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгenemy; foe; rival
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дайсан |
|---|---|
| Харьяалахын тийн | дайсны |
| Заахын тийн | дайсныг |
| Өгөх орших тийн | дайсанд |
| Гарахын тийн | дайснаас |
| Үйлдэхийн тийн | дайснаар |
| Хамтрахын тийн | дайсантай |
| Чиглэхийн тийн | дайсан руу |
| Олон тоо | дайснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ангийн дайсан — хуучир. - анги нийгмийн ялгаа, зөрчлөөс үүсэн дайсагнасан этгээд
дайсны тагнуул — сөргөлдөгч этгээдээс тагнан туршихаар ирсэн тагнуул
малын дайсан — а.малд халгаатай зүйл; б.чоно
дайсан болох — эвдлэх, муутгах хүчин зүйл үүсэх
Хэлц үг
Давах даваанд
Дайсан учирдаг
Дайсан амраг алинд ч бол
Үгний цөөн зангийн зөөлөн нь
Дайсан дээр доороосоо гардаг
Айлчин арван зүгээсээ ирдэг
Дайсан ирвэл тэмцэл хэрэгтэй
Далай гарвал онгоц хэрэгтэй
Дайсан ирвэл цэрэг хэрэгтэй
Далай гаталбал онгоц хэрэгтэй
Эрдэм сурвал багш хэрэгтэй
Эв санавал нөхөр хэрэгтэй
Могой хортой
Дайсан хартай
Зүйр цэцэн үг
Дайсны дэргэд амрагаа бүү магт
Амрагийн дэргэд дайснаа бүү нуу
Хоршоо үг
дайсан хулгай — далдуур нууцаар дайсагнан хорлогч
өштөн дайсан — өш хонзон төрүүлэгч этгээд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.