далай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тив, хуурай газруудыг хүрээлж дэлхийн бөмбөрцгийн гадаргыг хучиж оршдог усан давхарга
- 2.Далайд орших амьтан ургамлын төрөл зүйлийн нэр
- 1.Үлэмж их, хэмжээлшгүй уужим, өргөн
- 2.Дээд зэргийн цол
- 1.усан мандлын үндсэн хэсэг тогтоол усны их бие
Англи утга
- нэр үгocean, sea; brine, deep; dereliction; outing; surge
- тэмдэг нэрblue; naval
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | далай |
|---|---|
| Харьяалахын тийн | далайн |
| Заахын тийн | далайг |
| Өгөх орших тийн | далайд |
| Гарахын тийн | далайгаас |
| Үйлдэхийн тийн | далайгаар |
| Хамтрахын тийн | далайтай |
| Чиглэхийн тийн | далай руу |
| Олон тоо | далайнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
Атлантын далай — Америкийн зүүн эргээс Африк, Европын баруун эрэг хүртэлх далай
гадаад далай — дэлхийн бөмбөрцгийн хуурай газруудыг хүрээлэн тогтсон их ус; Атлантын далай, Энэтхэгийн далай, Номхон далай
Номхон далай — Евроазийн эх газрын зүүн эргээс Америкийн баруун эрэг хүртэлх далай
Хойд мөсөн далай — дэлхийн бөмбөрцгийн хойд туйл орчмын мөсөн бүрхүүл
Энэтхэгийн далай — Евроазийн эх газрын өмнөх эргээс өмнөд туйл хүртэлх далай
сүн далай — шилж. - сүүн далай, сүүт далай; Бурхны шашны номлол ёсоор Сүмбэр уулыг тойрон хүрээлж орших долоон далайн /давст, архины, усны, сүүн, тараг, тосон, балын/ нэгний нэр
далай судлагч — далай судлалын мэргэжилтэн
далай судлал — ш.у. - далай тэнгисийн физик, хими, биологи, геологийн төрх үзэгдлийн тухай шинжлэх ухаан
далай үзэх — далай нүдээр харах
дөрвөн далай — а.өтлөх, төрөх, өвдөх, үхэх; б.дөрвийн тооны ёгт нэр
далай хас — урга. - салааны үзүүрт том навчтай, навчнаас гурваас дөрвөн иш гарч, намуу цэцгийн адил хонгорцоглон ургадаг, цэцэглэсний дараа гилбэгнэсэн сайхан өнгөтэй нэг төрлийн цэцэг
далайн арслан — амьт. - бие том, хоёроос гурав аравны таван метр урт, хүнд нь гурван зуун тавиас долоон зуун килограмм хүрдэг, хүзүү цээжиндээ арслангийнх мэт дэлтэй, далайд оршдог сэлүүр хөлтний багт багтдаг, сүүгээр бойжигч амьтан, төрөл олон
далайн баавгай — амьт. - дунд зэргийн биетэй, хөдөлгөөн удаавтар, далайд амьдардаг амьтан
далайн байцай — урга. - эм, хүнсэнд хэрэглэдэг нэгэн зүйл замаг
далайн бортгондой — амьт. - өргөст арьстны ангийн овог; бие нь тэгш хэмтэй, хорхой хэлбэртэй, хоёр метр урт, далайн хөвөгч амьтнаар хооллодог агнуурын амьтан
далайн ван — од.орон. - нарны аймгийн наймдахь гараг
далайн ван хавч — амьт. - шил мэт тунгалаг, нэвт үзэж болохуйц биетэй, цэцгийн нь гурван хувийн нэгийг их нүдтэй, далайн гүнд оршдог нэгэн төрлийн хавч
далайн гахай — амьт. - хадуур шиг хэлбэр бүхий сэлүүртэй, шувууных шиг хошуутай, харавтар нуруу толгойтой, цайвар хэвлийтэй, сүргээрээ явдаг, халимны төрлийн хөхтөн амьтан
далайн дал мод — урга. - навч ишний үзүүрт хуниастай ургадаг, ишинд нь хялгас арьс байхгүй хэлбэр байдлаараа хялгаст модтой адил нэг зүйлийн ургамал
далайн дорго — амьт. - хэлбэр төрхөөрөө дорготой төстэй, сайхан арьс үстэй, далайд амьдардаг, нэг зүйлийн амьтан
далайн дун мод — урга. - хэлбэр байдал нь нарстай адил, туулайн бөөр мэт болоод арай жижиг, гурван уулзвар бүхий үртэй мод
далайн заан — амьт. - биеийн урт гурваас дөрвөн алд хүрдэг, эрийнх нь хамар зааных шиг хэлбэртэй, усны ирвэсийн нам, далбаа хөлтний язгуурт хамаарах амьтан; далайн зааны өөх, арьсыг ашигладаг
далайн зараа — амьт. - бие нь бөөрөнхийдүү олон хэлбэртэй, зарааных шиг шивүүр өргөстэй, сээр нуруугүйтний хүрээний өргөст арьстны ангид багтдаг; олон зуун зүйл бий
далайн зарьяа — амьт. - далайн зараа нэг төрлийн загас
далайн илжиг — амьт. - хэлбэр байдал нь илжигтэй төсөөтөй, хөхөл нь огт нордоггүй, усанд оршдог нэг төрлийн амьтан
далайн ирвэс — амьт. - далайн хав; олноороо далайд амьдардаг хөхтөн амьтан
далайн морь — амьт. - цээжин биеийнх нь хэлбэр мориных шиг, арьс зузаан, өнгө хар бараан, бараг үегүй, соёо урт, ам том, бие хүнд бөгөөд урт, сэлүүр хөлтэй сүүн тэжээлт амьтан; арьс, өөх, мах, соёог нь ашигладаг
далайн мөгөөрс — амьт. - хэлбэр сийрсэн бүрх малгайн адил хөндлөн гулд хэд хэдэн тохой их, толгой нүд гэдэс дотор байхгүй, сам хорхойн хүчийг түшиж дэгдэн явдаг, усны амьтны мах иддэг нэг төрлийн амьтан
далайн мөөг — урга. - чихэртэй цайнд ургадаг хөрөнгийн мөөг, мөөг нянгийн хам оршил; мөөг нь чихэр, спирт, нян нь цууны хүчил ялгаруулдаг; хөрөнгөөр нь эмчилгээний ундаа хийдэг
далайн наймалж — амьт. - хавьсны хоёр хажуу шовхгор, хойд хоёр хөл салаагүй, хөлийн үзүүр этгээд хавтгай, хавтасны үзүүрт сондуутай далайд амьдардаг хорхой
далайн нохой — амьт. - далай тэнгист амьдардаг, сүүгээр бойждог, том биетэй амьтны ерөнхий нэр; дотроо төрөл зүйл олон
далайн од — амьт. - цацран гэрэлтэж буй од мэт хэлбэртэй, далайн таван хошууны нэгэн зүйл
далайн сам хорхой — амьт. - хэлбэр нь голын сам хорхойтой адил бие том, далайд оршдог нэг зүйлийн хорхой
далайн саргай цэцэг — урга. - мөнх ногоон, бутархаг модонд ургадаг цагаан өнгийн цэцэг, үүнээс анхилуун сайхан тос гарган авна
далайн сонгино — урга. - биедээ нялцгай шүүстэй, газар доорх хайрслаг иш нь маш том, навч нь өргөн хавтгай, тэвнэ хэлбэртэй, бутлан ургадаг, олон наст өвслөг ургамал; навчны иш дотроос ургах цэцэг нь ишний оройд цацаг хэлбэртэй баг цэцэг бүрэлдэж жижиг цагаан цэцэг дэлгэрнэ; хайрслаг ишээр нь зүрх тамиржуулах эм хийдэг
далайн таван хошуу — амьт. - бие нь таван хошуу мэт хэлбэртэй, зарим нь дөч орчим салаа, хошуутай, далайд оршдог өргөст амьтны ангид хамаарах нэг төрлийн амьтан
далайн тагтаа — амьт. - хөвчин бие нь үнсэн хөх өнгөтэй, хүзүүндээ нэг үе хар чандартай, хөх шийр нь цайвар улаан, голдуу далайн орчмоор нутагладаг нэг төрлийн шувуу
далайн тахиа — амьт. - улаан шар, улаан хөх, хурц тод өнгө бүхий дэвүүр шиг сэлүүртэй, гоёмсог, тахиа шиг дуугардаг төдийгүй архирах, хурхирах, хүнгэнэх чимээ гаргадаг, халуун орны далай тэнгист амьдардаг дунд зэргийн биетэй нэг төрлийн загас
далайн тотиг — амьт. - бие бараавтар, ар ба омруу цагаан, эрхий байхгүй, нэг төрлийн шувуу
далайн туулай — амьт. - биеийн урт нь хоёр аравны таван метр, хүнд нь хоёр зуун тавин килограмм хүрдэг, нуруун тал, үсний өнгө хар саарал, зарим нь нуруундаа том цагаан толботой, өехий цагаан саарал, мөс цасанд нүх ухаж оршдог, сүүн тэжээлтэй том амьтан; агнаж арьс, өөхийг нь ашиглана
- … болон өөр 24
Хэлц үг
архин далайд живэх — архи сархадад толгойгоо мэдүүлэх
далай буцлан, мөрөн урвалхийлэх мэт — ямар нэгэн хөдөлгөөний хөөр хөгжөөнтэй буюу сүр хүчин ихтэй явагдах
Арван түмэн цэргүүд баясалцан хашхиралдаж, цан хэнгэрэг бүрээ харанга ба буун дуу хүний үймээн нь далай буцлан мөрөн урвалхийлэх мэт сүрхий гурван зэрэг үлээн дуулав (Инжаннаши, Хөх судар).
↑ архин далайд живэх
↑ ургацын далай
Балай биетэй
Далай санаатай
Газар үндсээр
Далай усаар
Давсаар давсаар
Далай ламд
Дайсан ирвэл тэмцэл хэрэгтэй
Далай гарвал онгоц хэрэгтэй
Дайсан ирвэл цэрэг хэрэгтэй
Далай гаталбал онгоц хэрэгтэй
Эрдэм сурвал багш хэрэгтэй
Эв санавал нөхөр хэрэгтэй
Далай амар байвал
Загас амар байдаг
Далай амар бол даяар амар
Нуур амар бол нугас амар
Далай байвал давсаар дутахгүй
Уул байвал түлшээр зудахгүй
Далай боловч давсаар дутна
Дагина боловч данжаадаар дутна
Далай боловч усаар дутдаг
Дагина боловч эрээр дутдаг
Далай ер ширгэхгүй
Даяар олон төөрөхгүй
Далай лам жанчаар баян
Дайду хот зоосоор баян
Далай ламаас өмнөтөө зам амждаг
Банчин эрдэнээс өмнө бага зам амждаг
Далай руу хаясан чулуу
Үнсэнд хаясан зүү
Далай таглаагүй
Тэнгэр баганагүй
Далай усаар ханадаггүй
Мэргэд номоор ханадаггүй
Далай хатахгүй
Балай гэгээрэхгүй
- … болон өөр 22
Хоршоо үг
нуур далай — их хэмжээний тогтмол ус
Товчилсон үг
Мондасон — Монголын Далай Сонирхогчдын Нийгэмлэг
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠳᠠᠯᠠᠢ (dalai), from Middle Mongol ᠳᠠᠯᠠᠢ (dalai), from Proto-Mongolic *dalai (“sea, ocean”), compare Kalmyk дала (dala). Somehow akin to Proto-Turkic *tāluy (“ocean”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.