даллага
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Даллаж өгөх дохио.
- 1.шашинБуян хишиг хурайлж, нас буянаа арвижуулах бэлгэдэл, бишрэлийн зан үйл; даллага авснаас хойш гурав хоног гадагш юм гаргах, мал худалдаж наймаалах тэргүүтнийг цээрлэнэ
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | даллага |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | даллагад |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | даллагатай |
| Чиглэхийн тийн | даллага руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
даллага авахуулах — лам залж, даллагын зан үйлийг гүйцэтгүүлэх
даллагын сум — даллагын зан үйлд хэрэглэх нэг зүйл бэлгэдлийн зэмсэг; төмөр зэвтэй сум
даллагын уут — даллага авсан идээ будааны дээжийг агуулан хадгалах уут, сав суулга
даллагын хувин — даллагын зан үйлд хэрэглэх голдуу гурван бүслүүртэй, хоёр талдаа сэнжтэй, агар болон зэс, гууль, мөнгөөр хийсэн хувин; даллагын үед түүнд сүү, айраг тарагны аль нэгээр дүүргэж, хувингийн амсрыг шар тос, өрөм зөөхийгөөр чимнэ
Хоршоо үг
жасаа даллага — жасаа уншуулсан айлын даллага авах зан үйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.