даралт
Тайлбар
- 1.физик. Биеийн гадаргуу дээр эгц үйлчлэх хүч, эзлэхүүний талбайд дарах хүч
- 2.анагаах ухаанДаралтаас нөлөөлөх эмгэг өвчин
- 3.Хими, техникийн шинжилгээнд дарцтай адил утгаар хэрэглэгдэнэ
- 4.Юм дарах зүйл
- 5.Даруулга
- 6.Тоонын чагтага
- 7.шилжсэн утгаДарлал, дарангуйлал
- 1.Авын амьтныг хоморголон шахах арга.
Нийлмэл үг
агаарын даралт — аливаа гадаргуу, талбайд дарж байгаа агаарын жин
даралт багасах — цусны судасны хана суларснаас юмуу, зүрхний агшилтын хүч суларснаас цусны даралт хэвийнхээс буурах эмгэг
даралт ихсэх — цусны судасны уян хатан чанар муудсанаас цусны даралт хэвийнхээс ихэсч, эрхтэн тогтолцооны үйл алдагдах эмгэг
даралт хэмжүүр — цусны даралт хэмжих багаж
цусны даралт — судасны ханан дээр цусны урсгалын үзүүлэх үйлчлэл
даралтын тогоо — даралтад химийн урвал явуулдаг төхөөрөмж
бичгийн даралт — бэх уух цаас
хэвлэлийн даралт хуудас — хэвлүүлсэн зүйлийн тооцоолох нэгж хэмжээ
даралт төмөр — бэхэлгээ төмөр
хаалганы даралт — хаалганы давхар хаалт
даралт томох — чагтага томох
Хоршоо үг
даралт хавчилт — дарлан эзэрхэх явдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.