дархан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төмөрлөгөөр дарх хийдэг урч хүн
- 2.шилжсэн утгаМодоор урлал хийдэг хүн
- 3.шилжсэн утгаЯргачин, бойч, мал нядлаач хүний цээр нэр
- 1.хуучир. Алба татвар зэргийг тээхгүй эрх дархтай болсон хүн;
- 2.Ховор амьтан ургамал зэрэг юмыг үржүүлэх, хамгаалах зорилгоор авах, авлахыг улсаас хориглон цаазалсан газар
- 3.Цол, хэргэм
- 4.Гаршсан, найдвартай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дархан |
|---|---|
| Харьяалахын тийн | дархны |
| Заахын тийн | дархныг |
| Өгөх орших тийн | дарханд |
| Гарахын тийн | дархнаас |
| Үйлдэхийн тийн | дархнаар |
| Хамтрахын тийн | дархантай |
| Чиглэхийн тийн | дархан руу |
| Олон тоо | дархнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дархан хүн — дархнаар мэргэшсэн хүн
дархны багаж — урлах хэрэгсэл
дархны газар — дархны үйл хийдэг мэргэжлийн газар
нарийн дархан — нарийн ширийн зүйлийг урладаг дархан
төмрийн дархан — төмрөөр урлал хийдэн хүн
уран дархан — нарийн урлал хийдэг дархан
модны дархан — мужаан
дархан цаазтай газар — дур мэдэн эзэмших, ашиглах хориотой газар
дархан аварга — улсын наадамд түрүүлсэн арслан цолтой бөхөд олгох цол
дархан алдар — хэнд ч гутаагдашгүй нэр алдар
дархан бээл — хуучир. - бүрэн эрхт бээл
дархан хил — хэн ч халдашгүй хил
дархан мэх — маш чадмаг эзэмшсэн мэх
дархан ташаа — ташаалдан баттай унагах мэх
дархан бялзуухай — амьт. - бор ногоон өдтэй, зулай дээрээ шар юмуу улбар шар сөөсгийтэй, бор шувууны багт хамаарах жижиг шувуу
дархан шувуу орд — од.орон. - тэнгэрийн бөмбөрцгийн өмнөд хагасын ордны орд
Хэлц үг
дархан хүний эхнэр сүйхгүй, эмч хүний эхнэр хамаргүй — амьдрал ахуйдаа ч хэрэг тус болж чадахгүйгээр бусдын төлөө ажиллах
Даага сүүлдэж
Дархан цол нэрлүүлдэг
Даага эхдээ ялдам
Дархан дөшиндөө ялдам
Дайснаа дарж
Дархан цолоо мандуулах
Дархан аварга бөхчүүд
Наадмын талбараас тодордог
Даамай мэргэн харваачид
Уухайн дундаас шалгардаг
Дархан олон болбол
Бурханы толгой доош хандана
Дархан хүн бурхан ухаантай
Дарга хүн чөтгөр ухаантай
Дархан хүний эм сүхгүй
Эмч хүний эм хамаргүй
Эмч хүний эхнэр нь өвчтэй
Дархан хүний хайс хагархай
Эрдэмтэн үхвэл нэр нь цаасан дээр
Дархан үхвэл нэр нь эд дээр
Хоршоо үг
онгон дархан — хүн, амьтан хүрч хөндөөгүй болон хөндөж болохгүй хэмээн дархалж эрхэмлэсэн ариун зүйл
Товчилсон үг
ГИДГ — Говийн Их Дархан Газар
ДА — Дархан (хот)
ДСЦДС — Дархан, Сэлэнгийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ
ДХБЦСЗК — Дархан Хотын Барилга, Цахилгаан, Сантехник Засварын Контор
ДХТХ — Дархан Хилийн Төлөө Хөдөлгөөн
ДЦГ — Дархан Цаазат Газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.