дарь
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Галт зэвсгийн цэнэг хийдэг, асах тэсрэх бодос
- 2.Чулуу гагнах, төмөр хатаах, шилээр юм цутгах зэрэг дархны ажилд хэрэглэхээр гар аргаар гаргаж авсан нэгэн зүйл бодос.
- 1.дарь эх шашин. (а.бурхны шашны нэгэн эмэгтэй бурхны нэр
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgunpowder
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дарь |
|---|---|
| Харьяалахын тийн | дарийнW |
| Заахын тийн | дарийгW |
| Өгөх орших тийн | дарьдW |
| Гарахын тийн | дариасW |
| Үйлдэхийн тийн | дариарW |
| Хамтрахын тийн | дарьтайW |
| Чиглэхийн тийн | дарь руу |
| Олон тоо | дариудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дарь умш — дарины мөхөл
дарь умшлах — дарийг нухаж жижиг мөхлөг болгох
дарь үсэргэх — дарь шатаах
дарины сав — дарийг норгохгүй хадгалах, агуулан авч явах сав; дарины хот
дарины хот — булигаар, арьс, илэг, эвэр зэргээр хийсэн, бууны дарийг агуулах сав
савтай дарь — тусгай саванд хадгалсан дарь
сумны дарь — сумны хонгионд буй тэслэх дарь
чүдэнзний дарь — чүдэнзийг авалцуулан шатаах дарь
ногоон дарь эх — энэ насны нүгэл хилэнцийг нимгэрүүлж, ажил үйлсийг арвижуулагч дарь эх
цагаан дарь эх — баруун мутраа сунган “Дээдийг өгөгч” намбаар амарлингуй тэргүүтэн дөрвөн үйлсийг хайрлахыг бэлгэдсэн, зүүн мутартаа удвал цэцгийг барьсан “Аврал өгөгч” байдлаар найман аюулыг гэтэлгэгч дарь эх
Хэлц үг
дарийн утаа үнэртэх — дайн байлдаанд оролцох
Идэр насны цог жавхлан дарийн утаа үнэртэж үзээгүй (С.Эрдэнэ, Өгүүллэгүүд)
дарьтай торхон дээр суух — осолтой нөхцөлд байх
Яг хэнд хандах, юуг хэлэх, юуг хэлэхгүй дарах энэ бүгд учир битүүлэг. Нэг л буруу алхам хийвэл хэрэг өөрөөр эргэх байлаа. Дарьтай торхон дээр сууж байгаа юм шиг л санагдаж байсан шүү.
Дарь элбэгтэй хүн
Долгион буудаж нааддаг
Хоршоо үг
дарь хүхэр — шатах, тэсрэх бодос
Үгийн гарал
From Classical Mongolian ᠳᠠᠷᠢ (dari), from Persian دارو (dâru, “medicine, gunpowder”), probably through Turkic judging by unrounding of the final -u. Although gunpowder was already known to the Mongols during the Middle Mongol period, this word is seemingly unattested until later. Compare East Yugur daari, Kalmyk дәр (där), Buryat дари (dari), Kazakh оқ-дәрі (oq-däri), Tuvan дары (darı).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.