дахин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тухайн нэг тооноос, мөн төдий тоогоор илүү гарах хувь
- 2.Ахин давтан хийх
- 3.(Хэдэнтээ, удаа дараа
- 1.Даяар, бүгдээр, нийтээр
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгmodal converb in -н (-n) of дахих (daxix, “to repeat”)
- дайвар үгagain
- дагавар үгthroughout, all over
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | дахин |
|---|---|
| Харьяалахын тийн | дахины |
| Заахын тийн | дахиныг |
| Өгөх орших тийн | дахинд |
| Гарахын тийн | дахинаас |
| Үйлдэхийн тийн | дахинаар |
| Хамтрахын тийн | дахинтай |
| Чиглэхийн тийн | дахин руу |
| Олон тоо | дахнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хоёр дахин бага — хоёр нугалсантай тэнцүү хэмжээгээр дутуу
дахин өгөх — хоёронтоо өгөх
дахин хийх — давтах
дахин хэлэх — а.ахин хэлэх; б.сануулан хэлэх
дахин явах — а.хоёр дахиа явах; б.буцаж явах
Ази дахин — Ази тив нийтээрээ
дорно дахин — дорно зүгийн нийт ард түмэн, газар нутаг
дэлхий дахин — даян дэлхий
Европ дахин — Европын улс, ард түмэн бүгдээрээ
өрнө дахин — өрнө зүгийн нийт ард түмэн, газар нутаг
Хэлц үг
дахин төрөөд далайн усаар угаах — биелэшгүй гэж сэтгэл мухардах
Хоршоо үг
дахин давтан — ахин дахин
Товчилсон үг
ДДОУСХ — Дорно Дахин, Олон Улс Судлалын Хүрээлэн
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.